Тус хурлыг энэ жил ШУТИС зохион байгуулж буй бөгөөд хурлыг нээж ШУТИС-ийн Шинжлэх ухаан, инновац эрхэлсэн проректор, доктор профессор Д.Цолмонбаатар, МУИС, ШУС, ХУС хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Г.Элдэв-Очир, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, дэд профессор Н.Мягмарцоож, Сити их сургуулийн ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаа нар нээж үг хэллээ.
Мөн БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, БНСУ-Монгол Улсад суугаа элчин сайдын яам, БНХАУ-Монгол Улсад суугаа элчин сайдын яам болон Япон Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам мэндчилгээ дэвшүүллээ.
Тухайн хурал нь Солонгос судлал, Түрэг судлал, Хятад судлал, Япон судлалын салбар хуралдаанаар үргэлжилж байна.
Энэхүү хурлыг анх МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхим санаачлан зохион байгуулсан бөгөөд өдгөө МУБИС, ШУТИС болон Сити Их сургуулийн хамтын ажиллагаагаар өргөжөөд байна.
Энэ удаагийн XI хуралд Монгол, БНТУ, БНХАУ, БНСУ, Япон Улс, БНУзУ, БНАзУ, ОХУ зэрэг 11 орны 80 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, судалгааны ажлаа хэлэлцүүлж байна.