Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийг дэмжих сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагуудын санаачилга, дэмжлэгээр төрийн өмчийн их сургуулиуд дээр оюутан залууст хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар таниулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд МУИС-ийн оюутны 2-р дотуур байранд зохион байгуулсан сургалт зохион байгуулж, дотуур байранд суудаг оюутнууд хамрагдлаа. Сургалтын үеэр ХТМБИХН-ийн багш Ш.Лхагвасүрэн, ШУТИС-ийн профессор А.Сүнжидмаа нар:
- Электрон тамхины хор хөнөөл
- Янжуур тамхи бие сэтгэцэд хэрхэн нөлөөлдөг тухай
- Мансууруулах бодисонд донтохоос урьдчилан сэргийлэх зөвлөмж зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэж, сэдвийн хүрээнд бүлгийн ярилцлага хийлээ.
Оюутны хөгжлийн газар