Байгалийн ухааны салбарын Ахисан түвшний оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын ахисан түвшний нэгдсэн хурлыг 2025 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр зохион байгууллаа. Тус хуралд БУС-ын харьяа тэнхимүүдийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан нийт 13 оюутан илтгэлээ хэлэлцүүлэв.

Оюутны нэр Сэдэв
Г.Байгалмаа Дроп-тюб реактор дахь Таван толгой нүүрсний уурын хийжүүлэлтийн судалгаа
Б.Баярбаясгалан Хосолсон систем хэрэглэн газрын ховор элементийг уусган баяжуулах судалгаа
Б.Ганболд Борооны давхраат үүлний микрофизикийн судалгаа
Б.Ганчимэг Боловсрол дахь технологийн интеграцчлалын хүрээнд ӨМНӨГОВИЙН ЕБС-ийн БАГШ НАРЫН ТСЗАМ БОЛОН тэдний технологийг хүлээн авах, ашиглах байдлыг авч үзэх нь
Т.Дүүрэнжаргал “МЕТИЛПРЕДНИЗОЛОН АЛЬБУМИН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛИЙН СПЕКТРОСКОП, МОЛЕКУЛ ДОКИНГ СУДАЛГАА”
А.Маралмаа Хөрсний органик нүүрстөрөгчийн агууламжийг машин сургалтын аргаар зураглах нь
Мөнхөө (Sun Changqing) Экологийн эмзэг байдалын орон зай, цаг хугацааны хувьсыг зайнаас тандан судлах технологи ашиглан тодорхойлох нь
Д.Мөнхтулга “МОНГОЛ ОРНЫ ХУНЧИРЫН (ASTRAGALUS L.) ТӨРӨЛД ХАМААРАХ ЗАРИМ ЗҮЙЛИЙН МОРФОЛОГИ, ФИЛОГЕНЕТИКИЙН СУДАЛГАА”
Н.Наранбилэгт Транс-4-трифлуорометил фенилпропионы хүчлийн оптик шинж чанар болон электрон бүтэц
М.Номинцэцэг Дунд пермийн Тавантолгой, Цанхи формацуудын геохимийн судалгааны үр дүн
Д.Содхүү SmFe12 нэгдлийн бүтэц, соронзон шинж чанарын судалгаа
С. Уртнасан Коши-Тёплицийн матрицын ℓp нормын үнэлгээ
Д.Шарав Хархорины бүсийн цахиурлаг чулуулгийн судалгаа: Петрографи, геохими, тектоник орчин

Илтгэлийг судалгааны шинэлэг байдал, ач холбогдол, судалгааны үр дүн, боловсруулалт, илтгэлийн бэлтгэл, илтгэж буй байдал, асуултанд хариулж буй байдал зэрэг үзүүлэлтээр дүгнэхэд Физикийн тэнхмийн магистрант  Д.Содхүүгийн “SmFe12 нэгдлийн бүтэц, соронзон шинж чанарын судалгаа” сэдэвт илтгэл Тэргүүн байр, Химийн тэнхмийн докторант Б.Баярбаясгалангийн “Хосолсон систем хэрэглэн газрын ховор элементийг уусган баяжуулах судалгаа” сэдэвт илтгэл Дэд байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн суралцагч, удирдсан багш нарт цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсье.

 

Зохион байгуулах комисс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар