МУИС-ийн МАГИСТР, ДОКТОРЫН хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна

Share Button

МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТ

Магистр, докторын хөтөлбөрийн бүртгэл:  2018 оны 7 дугаар сарын 15-ны 08:30-аас 9 дүгээр сарын 10-ны 17:30 цаг хүртэл http://burtgel.num.edu.mn цахим хаягаар явагдана.

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага

  • МУИС-ийн магистрын хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.
  • ХЗС-ийн магистртын хөтөлбөрт Эрх зүйн бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.
  • МУИС-ийн докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.
  • Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрт харгалзах элсэлтийн шалгалт өгнө.
  • Өмнө нь эзэмшсэн бакалаврын болон магистрын боловсролын диплом нь БСШУСЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд бүртгэгдсэн байх.
  • Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө “МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-тай танилцах үүрэгтэй.

Бүртгэлийн цахим хаяг: http://burtgel.num.edu.mn

Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ. Элсэлтийн шалгалтын хуваарийг бүртгэлийн системээр зарлана.

Монгол Улс, Улаанбаатар, Их сургуулийн гудамж-1,

МУИС-ийн хичээлийн II байрны 108 тоот Элсэлтийн алба

Утас: 7730-7730-1122, 1123, 1124, 1125, 1127, 1128, 1129