Сэтгэл судлалын тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ

 

Ажлын байрны нэр: Тэнхимийн туслах ажилтан

Орон тоо:: 1 (үндсэн)

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэх, холбогдох нэгжид хүргэх;
  • Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;
  • Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах;
  • Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх;
  • Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, бакалавр

Мэргэжил: Сэтгэл судлал

Туршлага: Оюутантай ажиллаж байсан бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131

 

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар