Зорилго: МУИС-д шинээр элсэн суралцаж буй суралцагчдад МУИС-ийн сургалт, оюутны хөгжлийн үйл ажиллагаа, сургалт мэдээллийн системийн хэрэглээ, сургалтын хөтөлбөр, суралцах төлөвлөгөө зэрэг хэрэгцээтэй мэдээлэл зөвлөгөөг өгч, чиглүүлэн сургах, сурталчлан танилцуулахад оршино.
“Чиглүүлэх долоо хоног”-ийг шинэ элсэгчийг чиглүүлэх сургалт, нээлттэй өдөрлөг гэсэн бүтцээр хуваарийн дагуу зохион байгуулна.
Хамрах хүрээ: МУИС-д элсэн суралцагч, эцэг эх, ОХГ, СХЧБГ, МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, Оюутны холбоо, хамтрагч байгууллагууд
Хугацаа: 2025 оны 08 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд

Нэг. Шинэ элсэгчийг чиглүүлэх сургалтын агуулга
-
Оюутан, суралцагчдад МУИС-ийн соёлыг танилцуулах их сургуулийн үнэт зүйл, ёс зүйн дүрэм, суралцах арга барилыг шинээр элсэгчдэд таниулах;
-
Сургалтын орчин хичээл сонголт, сургалтын үнэлгээ, сургалт мэдээллийн системийн хэрэглээ (SISI) ашиглах аргачлалын талаар мэдээлэл өгөх;
-
Оюутныг дэмжих үйлчилгээний талаарх мэдлэг олгох, номын сан, МУИС-ийн оюутны байгууллага болон клуб, тэтгэлэг, оюутны хөгжлийн үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэх;
-
Шинэ орчинд дасан зохицоход чиглэсэн зөвлөгөө өгөх цагийн менежмент, суралцах арга барил, оюутны эрх ба үүргийн тухай зөвлөмж өгөх.
Хоёр. Нээлттэй өдөрлөгийн хөтөлбөр
МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагааг оюутан, суралцагчийн соёл, сургалтын орчин, оюутныг дэмжих үйлчилгээг танилцуулах, шинээр элсэн сурагчдад зориулан зөвлөмж зөвлөгөө өгөх, олон нийтэд танилцуулахад оршино.
Нээлттэй өдөрлөгийн үеэр танилцуулах оюутанд чиглэсэн үйлчилгээний мэдээллийг дараах хэсгээс авах боломжтой. Үүнд:
Хэсэг
|
Үйл ажиллагааны чиглэл
|
Тайлбар
|
---|---|---|
I
|
Тайзны хэсэг
|
Оюутны урлагийн тоглолтын үзүүлбэр
|
II
|
Сургалт, сургалтын системийн үйл ажиллагааны танилцуулга
|
МУИС-ийн сургалтын систем зөвлөгөө, сургалтын хөтөлбөр, суралцах төлөвлөгөө, дүн бүртгэл, хичээл сонголтын зөвлөгөө, мэдээлэл өгөх
|
III
|
МУИС-ийн Оюутны хөгжлийн үйл ажиллагааны танилцуулга
|
Тэтгэлэг, дотуур байр, хөдөлмөр эрхлэлт, сэтгэл зүйн зөвлөгөө, хөгжлийн бэрхшээлтэй оюутныг дэмжих зэрэг үйлчилгээнүүдийн танилцуулга хийх
|
IV
|
МУИС-ийн оюутны байгууллага, клубүүдийн мэдээлэл, NUM career
|
Оюутны холбоо, сайн дурын клубүүдийн мэдээлэл өгөх
|
V
|
Номын сан, номын болон брэнд дэлгүүрийн үзэсгэлэн худалдаа, танилцуулга
|
Номын танилцуулга, брэнд бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ үзүүлэх
|
VI
|
МУИС-ийн музей үзмэр танилцуулга
|
МУИС-ийн музейн үзмэртэй танилцах
|
VII-VIII
|
Хамтрагч байгууллагуудын мэдээлэл зөвлөгөө
|
|

