МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК
Ажлын байрны нэр: Мэдээллийн технологийн хэрэглэгчид туслах мэргэжилтэн
Орон тоо: 1 /үндсэн/
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Багш, ажилтны ашигладаг албан хэрэгцээний компьютер, принтер, дотуур утасны холболт, хэвийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
- Хэрэглэгчдэд тулгарсан техникийн асуудлыг шийдвэрлэх, ашиглалтын заавар зөвлөмж өгөх.
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Компьютерын сүлжээ, Компьютерын инженер, мэдээллийн технологийн чиглэл
Мэргэшил: Сүлжээ холбоо, техник хангамжийн чиглэл
Туршлага: Дотоод сүлжээний холболт, хэрэглэгчийн болон сургалтын тоног төхөөрөмжийн техник хангамж, программ хангамжийг зохих түвшинд эзэмшсэн
Ур чадвар:
- Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
- Монгол хэлний найруулан бичих чадвартай;
- Ачаалал даах чадвартай;
- Хариуцлагатай шуурхай;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг /сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй/
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /E-Mongolia/
Бүртгэл: 2025 оны 08 дугаар сарын 21–29-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1133
Захиргаа, хүний нөөцийн газар