Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлан, амжилттай ажилласан хэмээн МУИС-ийн Санхүү, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Баярын Энхцэцэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Өнөөдөр /2022.12.07/ МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Бадарч “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г Б.Энхцэцэгт гардууллаа.


Төрийн дээд одон хүртсэн танд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

