Кореа их сургуулийн Хүрээлэн буй орчин, дэлхий судлалын тэнхимийн проф. Юн Сонг-Тэк “Бохирдсон хөрс, гүний усыг цэвэршүүлэхэд хүрээлэн буй орчны геохимийг хэрэглэх нь” сэдвээр нээлттэй семинар хэлэлцүүлэх гэж байна. Семинар 2024 оны тавдугаар сарын 13-ны өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 506 тоотод болно.
Илтгэлийн товч агуулга: Хүний үйл ажиллагааны улмаас хөрс, гүний усны бохирдол нэмэгдэж улмаар хүний эрүүл мэнд, экосистемд аюул учруулж байна. Тиймээс бохирдлын эх үүсвэрийг хянах, бохирдлыг цэвэршүүлэх тохиромжтой арга хэмжээг авах зайлшгүй шаардлага үүсэж байна. Янз бүрийн орчин дахь химийн бодис, нэгдлийн ус, хөрсөн дэх хувирал өөрчлөлт, эх үүсвэрийг хүрээлэн буй орчны геохимийн зарчмыг хэрэглэн хямд төсөр, технологийн хувьд үр дүнтэй аргыг сонгох боломжтой. БНСУ-д 20 гаруй жил бохирдсон талбайг цэвэршүүлэх арга технологийг хэрэгжүүлж буй тул энэхүү туршлага, ялангуяа хүрээлэн буй орчны геохимийн арга зүйг ашигласан туршлагаас хуваалцана.
Сонирхсон судлаач, эрдэмтэн багш нарыг оролцохыг урьж байна.
Зохион байгуулагч: Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөр