“Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний анхан шатны эрх олгох, сургалт” амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургууль нь Гаалийн ерөнхий газартай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний анхан шатны эрх олгох, сургалт”-ыг зохион байгуулж нийт 66 суралцагчийг хамрууллаа.

“Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний анхан шатны сургалт”-ыг 2025 оны 6 дугаар сард зохион байгуулж 66 суралцагчийг 120 цагийн сургалтад хамруулж, гэрчилгээ гардуулан өглөө. Уг сургалт нь 2025 оны 5 сард 43 суралцагчийг хамруулсан бөгөөд хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа.

“Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний анхан шатны сургалт” сургалт нь Гаалийн зуучлагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих журмыг 2025 онд шинэчлэн баталсантай холбогдуулан зохион байгуулж байгаа гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх хоёр дахь сургалт болж буй онцлог юм.

Гаалийн Ерөнхий газрын Сургалтын төвийн сургагч багш нар, бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудын чиглэл хариуцсан албан хаагчид, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхимийн доктор, профессорууд Сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл зааж гаалийн байгууллагад хэрэгжүүлж байгаа өнөөгийн бодлого, анхаарах асуудлыг сургалтын агуулгад багтаасан байна.

Цаашид тус сургалт хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд үргэлжлэн явагдах бөгөөд МУИС-Бизнисийн сургуулийн Бодлогын судалгааны лаборатори зохион байгуулалт, менежментийн ажлыг хариуцан ажиллаж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар