Австралийн сургалтын тэтгэлэг бол Монгол Улсын хөгжлийг дэмжин, хувь нэмэр оруулж, Австрали улстай харилцаа холбоогоо бататган хөгжүүлэх боломжтой юм.
Австралийн Засгийн газраас тэтгэлэгийн болзол шалгуур хангасан Монгол Улсын иргэдэд Австралийн их сургуулиудад баклаврын дараахь түвшний боловсролын зэрэг эзэмших сургалтыг санал болгож байна.
Австралийн тэтгэлэгт сургалтанд нь хөгжлийн төлөөх дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд санал болгож буй олон улсын нэр хүндтэй тэтгэлэг юм. Уг бүрэн хэмжээний тэтгэлгийг мэдлэг чадвар/мерит, ил тод байдал, тэгш хүртээмжид тулгуурлан олгоно.
Тэтгэлгийн хүрээнд тодорхойлсон зорилтот салбар, чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүсийг өргөдөл гаргахыг урьж байна. Өргөдөл гаргах явц нээлттэй, өрсөлдөөнтэй бөгөөд хүн бүрийг жигд боломжоор хангана.
Өргөдөл авч эхлэх өдөр: 2014-2-1
Эцсийн хугацаа: 2014-4-30
Хөдөө орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд өргөдөл ирүүлэхийг чухалчилна.
Өргөдөл гаргагч нь тэтгэлгийн болзол шалгуурыг хангахын тулд англи хэлний албан ёсны шалгалт өгсөн, хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх /IELTS эсвэл TOEFL/ бөгөөд холбогдох бүх бичиг баримтуудыг хавсаргасан байвал зохино.
2014 онд Австралийн сургалтын тэтгэлэгт хандахаар сонирхож буй хүмүүс англи хэлний шалгалтаа нэн даруй өгч, холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлж эхлээрэй.
Тэтгэлэгийн зорилтот салбар, суралцах чиглэл, англи хэлний шаардлага, бүрдүүлэх бичиг баримтын талаар дэлгэрэнгй мэдээлэл авахыг хүсвэл доорхи хаягаар хандана уу: http://www.australiaawardsmongolia.org/
Эх сурвалж: http://www.meds.gov.mn/frontpage
Оюутанд үйлчлэх төв