Захиргааны зөвлөлийн ээлжит 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны шийдвэр
Хурал хичээлийн 1-р байрны 208 тоот өрөөнд 09.00 цагт эхэлж 10 цаг 35 минутанд дуусав.
Хуралд Захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Г.Баярмагнай, Б.Болдгив, Ч.Нарантуяа, О.Мөнхбат, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, МТА-ны дарга А.Баатарбилэг, СНА-ны дарга Ч.Ундрам, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Н.Батнасан, Н.Баатарбилэг, Ж.Эрдэнэбулган, С.Баттулга, Д.Сайнбилэгт, Ц.Ганболд, А.Амарзаяа нар оролцлоо.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны санхүүжилтийн түр журам /Сургалт эрхэлсэн дэд захирал Г.Баярмагнай/
- Цаг үеийн бусад асуудал
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
1-р асуудлын хувьд
Захирлуудын гаргасан дараах чиглэл, саналуудыг тусган 2015 оны төсөвт төлөвлөгдсөн Багшийн хөгжлийг дэмжихэд зориулсан төсвийг зарцуулах тухай Удирдамж гаргахаар шийдвэрлэв. Үүнд,
- Тэнхмийн түвшинд голчлон төвлөрч, тэнхмээс гол санал санаачлагыг гаргах, тэнхимүүдэд тодорхой хэмжээгээр төсвийн хязгаарлалт тогтоож өгөх
- Тэнхмийн багшийн тоо болон тэнхмийн онцлог, төлөвлөсөн үйл ажиллагааны зарим заалтыг тусгах
- Тэнхимгүй сургуулиудын хувьд сургуулийн хэмжээнд багшийн тоо болон үйл ажиллагааны зарим заалтыг тусгах
- Тэнхмийн санал дээр үндэслэж мэргэжлийн, нэр хүндтэй, томоохон олон улсын хурал, зөвлөгөөнд үндсэн илтгэгчээр оролцох багшийг дэмжих, санхүүжүүлэх
- Төсөвт зүйчлэн суугаагүй ч багш нарын санаачлагаар гаргаж буй хамтын ажиллагааг дэмжиж санхүүжүүлэх
- Эрүүл мэндийн тухай заалтын хувьд зарим нэг онцгой тохиолдолд бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд хэлэлцсэний үндсэн дээр эмчилгээний төлбөрийн тодорхой хэсэгт мөнгөн тусламж үзүүлэх (Хөдөлмөрийн дотоод журамд зааснаас давсан мөнгөн тусламж)
- БСШУЯ болон бусад сургууль байгууллагуудаас санаачилж байгаа багш нарт хэрэгтэй, шаардлагатай сургалтуудыг санхүүжүүлэх
Мөн захирлуудын гаргасан саналд туссан дараах зардлуудыг төсөвт заасан зориулалтын зардлаас гаргах. Үүнд,
- Эхний ээлжинд СНА-аас танилцуулсан 24 анги танхимыг шаардлагатай материал, техник, тоног төхөөрөмжөөр хангаж хэвийн ажиллагаатай болгох
- Багшийн ажиллах орчныг сайжруулах /дундын зориулалттай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглох/
- Байгууллагын гишүүнчлэлийн зардал гаргах
- Анги танхимыг автомат түгжээтэй болгох, цахимжуулах саналыг цаашид харгалзаж үзэх
2-р асуудал: Цаг үеийн бусад асуудлын хувьд:
- Бүрэлдэхүүн сургуулиуд энэ хичээлийн жилд аттeстатчлалд орох бүх багш нартаа мэдэгдэл өгөх
- Сургалтын инженерийн аттестатчлалын хүрээнд ХШУИС-иас томилогдсон ажлын хэсгээс мэргэжлийн шалгалтыг авч дуусгах