Монгол Улсын Их Сургуулийн багш нарын эссе

Share Button

2015 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улсын Их Сургуулийн Удирдах зөвлөл хэлэлцэж баталсан “МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-нд МУИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг сайжруулж, нийгэмд шинжлэх ухааны мэдлэгээр үйлчилдэг манлайлагч байгууллага болгох тухай зорилтыг тод томруун тусгасан билээ. Шинэ мэдлэг, шинэ технологийг бүтээж, түгээн дэлгэрүүлж, нийгмийг гэгээрүүлэн, иргэдэд шинжлэх ухааны нотолгоо, баримтанд тулгуурласан мэргэжлийн мэдээлэл, үнэлэлт дүгнэлт өгч, нийгэмд үйлчлэх нь Монгол Улсын эрдмийн төв байгууллага – МУИС-ийн үе үеийн профессор багш нарын нэр төртэй гүйцэтгэж ирсэн эрхэм хүндтэй үйлс юм.

Энэхүү уламжлалыг бататгаж, хүн төрөлхтний оюуны сан хөмрөгт бүртгэгдсэн шинэ соргог мэдлэгийг МУИС-ийн профессор, багш нарын өндөр мэдлэг, сонирхолтой тайлбартайгаар нийгэмд таниулан сурталчлах мэргэжлийн үүргээ хэрэгжүүлэхийг өнөөгийн цаг үе улам ихээр шаардаж байгаа өнөө үед МУИС-ийн бүх багш нарыг сургалт, судалгааныхаа салбарт дэлхийд болон өөрийн орны хэмжээнд 2015 онд гарсан томоохон дэвшил, ололт, нээлтийн талаар төдийгүй ирээдүйн чиг хандлагын талаар эссе бичиж 2016 оны 3 дугаар сарын 1-ний дотор МУИС-ийн захирлын электрон шуудангийн хаягаар ирүүлэхийг хүссэн (https://news.num.edu.mn/?p=32198).

Энэ хүсэлтийн хариуд МУИС-ийн нийт эрдэмтэн багш нараас дөрвөн эссе бичвэр ирсэн бөгөөд эдгээрийг ирсэн дарааллаар, ямар нэгэн тайлбаргүйгээр та бүхэнд толилуулж байна. Эссе бичин ирүүлж, хүмүүст хүргэх ёстой мэдлэг, мэдээллээсээ хуваалцсан эдгээр дөрвөн багшдаа талархал илэрхийлье.

  • Эссе 1. Ц. Эрдэнэбат, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

Цемент бетоны хөгжлийн шинэ зууны чиг хандлага ба оюунлаг монгол толгойг эх орондоо хөгжүүлье.

  • Эссе 2. А. Орхонсэлэнгэ, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль

Дэлхий судлалын шинжлэх ухаан

  • Эссе 3. П. Мягмарцэрэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль

“Газрын талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичиг боловсруулах ажлыг 2015 онд анх удаа Монгол Улсад эхлүүллээ.

  • Эссе 4. Д. Чимгээ, МУИС-ийн Бизнесийн сургууль

Мэдээллийн технологийн хөгжлийн ойрын ирээдүйн төлөв: BIG DATA

МУИС-ийн Захиргаа

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/03/01_Erdenebat_02_26_2016.pdf”]

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/03/02_Orkhonselenge_02_27_2016.pdf”]

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/03/03_Myagmartseren_02_29_2016.pdf”]

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/03/04_Chimgee_02_29_2016.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар