Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк

Ажлын байрны нэр:  Технологи дамжуулалтын мэргэжилтэн

Орон тоо: 1 /үндсэн/

Боловсрол: Магистр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр

Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр

Туршлага: Дээд боловсрол, судалгааны байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай

Ур чадвар:

  • Монгол, англи хэлийг аман болон бичгийн түвшинд эзэмшсэн, харилцах чадвартай байх
  • Төслийн менежментийн ур чадвартай байх Компьютер болон Microsoft office программыг хэрэглээний түвшинд эзэмшсэн байх
  • Гэрээ контракт боловсруулах, хянах, хэлцэл хийх чадвартай Технологи дамжуулалтыг дэмжих чиглэлд гадаад, дотоод төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн судалгаа хийх, санхүүжилт босгох чадвартай байх,
  • Ажлын цаг ашиглах чадвар болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, багаар ажиллах, баг удирдан зохион байгуулах чадвартай байх
  • Санал санаачилгатай, эрхэлсэн ажилдаа сэтгэлтэй, зөв хандлагатай байх
  • Логик сэтгэлгээтэй, анализ дүгнэлт хийх чадвартай
  • Бизнест нэвтрүүлэх боломжтой шинэ технологийн судалгааг хийх, танилцуулга материал бэлтгэх, бизнестэй холбох уулзалт зохион байгуулах
  • Инновацын төсөл, гарааны компанийн эдийн засгийн үр ашгийн тооцоолол хийх чадвартай байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг /сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй/
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /E-Mongolia/

Бүртгэл: 2025 оны 11 дүгээр  сарын 7-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1133

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар