“ДАЙЧИН ГҮРНИЙ ДОТООД ЯАМНЫ МОНГОЛ БИЧГИЙН ГЭРИЙН ДАНС”-НЫ ЭХ БИЧГИЙН ЦОГЦ СУДАЛГАА” төслийн нээлт болно

Share Button

“ДАЙЧИН ГҮРНИЙ ДОТООД ЯАМНЫ МОНГОЛ БИЧГИЙН  ГЭРИЙН ДАНС”-НЫ ЭХ БИЧГИЙН ЦОГЦ СУДАЛГАА”  ТӨСЛИЙН НЭЭЛТ  МУИС-ийн Хичээлийн 2-р байр, 439 тоот танхим. 2016 оны 10 дугаар сарын 14-ний 15.00 цагт болно.

mongol tusul

 

Тодруулбал: МУИС өөрийн дотоод эх үүсвэрээр “Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн дансны эх бичгийн цогц судалгаа” сэдэвт төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг төслийг тус сургуулийн Монгол судлалын хүрээлэнд төвлөрүүлэн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим, Түүхийн тэнхимийн эрдэмтэн судлаачид голлон гүйцэтгэх ажээ.

Тус сурвалж нь Энх-Амгалангийн 10 дугаар он (1671)-оос Тэнгэрийн тэтгэсний 8 дугаар он (1743)-ы хооронд хамаарах албан баримт бичгийг эмхлэн дансалж, дэвтэрлэсэн, эдүгээ Бээжин дэх БНХАУ-ын Түүхийн нэгдүгээр архивын хадгаламжид буй дурсгал юм. Бүгд 113 дэвтэр, үүнд манжаар 1742, монгол бичгээр 1512, төвдийн шар үсгээр 9, тод үсгээр 41, хятадаар 3, нийт 3332 баримтыг багтаажээ. Уг дурсгал дахь баримтууд нь Ар Монгол Чингийн эрхшээлд автахаас өмнөх ба дараах үеийн Монгол, Манж, Төвдийн харилцаа, түүхэн нөхцөл байдал, тус тусын баримталсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нарийвчлан судлах түүхийн чухаг баримт болохоор үл барам, 17 дугаар зууны үеийн монгол хэлний онцлог хийгээд Чингээс өмнө ба дараах үеийн монгол албан бичгийн уламжлалыг судлах онцгой хэрэглэгдэхүүн юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар