Захиргааны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн ээлжит хуралдааны мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
1. Захирлын мэдээлэл
2. МУИС дээр Цахим сургалтын төвийг хэрхэн яаж зохион байгуулах болон цахим
сургалт явуулах бодлогын баримт бичиг боловсруулах /журам/ талаар /Сургалт
хариуцсан дэд захирал О.Мөнхбат/
3. Сурах бичгийн ажлын хэсгийн үр дүнг танилцуулах /Сургалт хариуцсан дэд
захирал О.Мөнхбат/
4. Захирал, дэд захирал, салбар сургуулийн захирал, Сургалтын албаны эрхлэгч,
тэнхмийн эрхлэгчийн А цагийн хөнгөлөлтийн асуудал /ТДС-ийн захирал
Б.Отгонтөгс/
Шийдвэрлэсэн нь:
1. Эхний ээлжинд хичээлийн бүх байруудыг утасгүй интернет WiFi суурилуулах
Цахим сургалтын төвийг байгуулах бэлтгэл ажлыг хийх
2. Хөтөлбөрийн хороотой зөвшөлцөж, одоо шалгарсан номоо 2015 оны 6 сард
хэвлэхэд бэлэн байхаар эцсийн хугацааг өгөх. 3 дахь өдөр дахин хуралдах
3. Дэд захирал, салбар сургуулийн захирлуудын А цагийн ажлын ачааллыг 25%
хөнгөлөх.
4. Сургалтын албаны эрхлэгч, тэнхмийн эрхлэгчийн А цагийн ажлын ачааллын
дараах байдлаар хөнгөлж, профессор багшийн ажиллуулах журамд оруулахаар
шийдэв. Үүнд :
Сургалтын албаны эрхлэгчийн А цагийн суурь хөнгөлөлт 40% байна.
Оюутны тооноос хамаарч 0-2500 оюутантай бол + 0% +70,000₮
2501-5000 оюутантай бол +20% +70,000₮
5001-ээс дээш оюутантай бол +40% +70,000₮
хөнгөлөх.
Тэнхимийн эрхлэгчийн А цагаас 20% хүртэл хөнгөлөх. Багшийн тооноос
хамаарч нэмэгдэл цалин олгох 15 багштай бол 80,000₮
15-25 багштай бол 100,000₮
25-аас дээш багштай бол 150,000₮ нэмэгдэл олгох.
Хэрэв илүү цаг хийвэл багшийн илүү цаг олгодог журмаар тооцох