БНСУ-ын “Поско сангийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

Share Button

2017-2018 оны хичээлийн жилд зарлагдсан БНСУ-ын “Поско сангийн нэрэмжит тэтгэлэг”-т хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудын материалтай танилцан, тэтгэлгийн зорилго, шаардлагын дагуу сонгон шалгаруулалтыг МУИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулийн багш нарын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хуралдаж дүнгээ гаргалаа.

Тэтгэлэгт нийт 47 оюутан хүсэлт гаргасны дотор “нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж буй оюутнууд байх ёстой… ” гэсэн тэтгэлэг олгогч талын тавьсан шаардлагын дагуу байгалийн ухааны салбарт суралцаж буй 4 оюутан хасагдаж, 43 оюутнаас 7 оюутныг сонгон шалгаруулав.

Ажлын хэсгийн гишүүд хүсэлт ирүүлсэн суралцагчдын материалыг нэг бүрчлэн үзэж, уг тэтгэлгийн зорилго, шаардлагад сурлага сайтай, манлайлагч оюутан байх ёстой гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан  сурлагын амжилтыг 40 оноо, нийгмийн идэвхи манлайллыг 40 оноо, өөрийгөө илэрхийлэх эссэ бичлэгийг 20 оноо нийт 100 оноогоор үнэлэн гишүүн тус бүрийн үнэлгээг нэгтгэн, дундажлаж суралцагч бүрийг оноогоор байр эзлүүлэн хамгийн эхэнд жагссан 7 суралцагчийг шалгаруулж, материалыг тэтгэлэг олгогч талд хүргүүллээ.

Суралцагчийн мэдээлэл

код Овог нэр Сургууль Хөтөлбөр Голч дүн
7 Б.Лхагважаргал ХЗС Эрхзүй 3.8
9

Б.Хүслэн

БС Санхүү, банк 3.7
10 Х.Норовсүрэн ХЗС Эрхзүй 3.7
22 З.Мөнхсайхан ОУХНУС Нийтийн удирдлага 3.6
24 Н.Номин-Эрдэнэ БС Санхүү, банк 3.5
29 Ү.Чулуунбаатар БС Санхүү, банк 3.5
36 Х.Энхзаяа ОУХНУС Нийтийн удирдлага 3.4

Оюутны хөгжил, үйлчилгээний газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар