2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр МУИС-ийн номын санд “ҮНЭТ ХОВОР НОМ, ГАР БИЧМЭЛ ҮЗЭСГЭЛЭН СЕМИНАР-2018” боллоо. Тус үйл ажиллагаанд МУИС-ийн номын сан, Монгол Улсын үндэсний болон томоохон номын сан, музей, их сургуулийн номын сангууд, сонирхогч хувь хүн, судлаачид идэвхтэй оролцлоо. Семинарт дараах илтгэлүүдийг хэлэлцүүлжээ. Үүнд:
- “МУИС-ийн номын санд хадгалагдаж буй ховор номууд” – МУИС-ийн Номын сангийн захирал доктор Г.Цэрэн
- “Академич Цэндийн Дамдинсүрэнгийн гэр музейн номын санд хадгалагдаж байгаа ховор ном, судрын тойм” – Хэл Зохиолын Хүрээлэнгийн ажилтан Р.Отгонбаатар
- “Улаанбаатар хотын төв номын санд буй судар бичгийн тойм” – Хэл зохиолын хүрээлэнгийн ЭША Д.Мөнх-Отгон
- “Түүх, археологийн хүрээлэнгийн түүхийн баримт мэдээллийн төвд хадгалагдаж байгаа түүхийн сурвалжууд” – Түүх Археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт, мэдээллийн төвийн эрхлэгч Д.Тод
- “Богд хааны ордон музейд хадгалагдаж буй ном судрын танилцуулга” – Богд хааны ордон музейн ажилтан Ц.Гүнчин-Иш, Ч.Гансүх
- “Хүүхдийн ном, зохиолын гар бичмэл” – Хүүхдийн төв номын сангийн арга зүйч С.Тунгалаг.
Түүнчлэн “Ганжуур Данжуурын таван хувилбар”, “Төвд ганжуур (нартан бар)”, “Төвд ганжуур (өргөө бар)”, “Монгол ганжуур, данжуур”-ын 400 боть уйгаржин монгол бичгээр, кирилл бичгээр, японд хэвлэгдсэн хятад хэд дээрхи “Ганжуур Данжуур” 50 боть, “Эртний энэтхэгийн домгийн эмхэтгэл” 50 боть, 1964-1985 онд хамгаалсан 65 бакалаврын дипломын ажлын эх хувь, хүүхдийн ховор, хуучин ном зохиол, гар бичмэл, “Бадамлянхуа судар”-ын хуулбар, “Тан улсын цуврал бичиг” болон бусад ховор, хуучин ном, нот, пянз зэрэг үнэ цэнэтэй баримтат өвүүдийн үзэсгэлэнг МУИС, ШУТИС, СУИС-ийн номын сан, Хүүхдийн төв номын сан, МУИС-ийн Философи, шашин судлал, Утга зохиол, урлаг судлалын тэнхимүүд болон хувь хүмүүсээс гаргаж үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.
МУИС-ийн номын сангаас зохион байгуулсан үзэсгэлэн, семинарт идэвхтэй оролцсон байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.