“RESILIENCE IN PUBLIC ADMINISTRATION” нэр томьёог хэн сайн мэдэх вэ? сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛИЙН НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМЭЭС

“ТӨРИЙН УДИРДЛАГА” МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН ДУНД ЗАРЛАЖ БУЙ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

Сэдэв: “RESILIENCE IN PUBLIC ADMINISTRATION” НЭР ТОМЪЁОГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?

Уралдааны зорилго: “Resilience in Public Administration” мэргэжлийн нэр томъёо, хэлний эх сурвалж, утга агуулга, мөн чанар, мэргэжлийн үг хэллэгүүд хоорондын холбоо, хамаарал, нэгдмэл, системтэй, ялгаатай агуулгуудыг тайлбарлан, суралцаж буй мэргэжлийнхээ цар хүрээ, нийгмийн үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх, нийгэмд түгээн дэлгэрүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.

Эссэ уралдаан 2 үе шаттай зохион байгуулагдана:

I үе шат: 2019 оны 11-р сарын 25 хүртэл оюутнуудын эссэ-г хүлээн авч, эссэ уралдааныг шүүх Нийтийн удирдлагын хөтөлбөрийн багш нараас бүрдсэн комисс уншиж, агуулгын хувьд шүүлт хийн шалгаруулна. Шалгарсан оюутнуудад комисс эргэн мэдэгдэнэ.

II үе шат: 2019 оны 11-р сарын 29-ний өдөр 16:00 цагт эхний шатнаас шалгарсан эссэ-г илтгэл хэлбэрээр нийтэд хэлэлцүүлнэ.

Материал хүлээн авах хугацаа:

Хэзээ: 2019 оны 11-р сарын 25, Даваа гараг, 15:00 цаг

Цахим шуудан: puad_dep@num.edu.mn

Эссэ бичлэгт тавигдах шаардлага: Эссэг баг бүрдүүлэн, хамтран бичнэ. Баг бүр 3-5 гишүүнтэй байна. Багийн гишүүдийн нэрсийг нүүр хуудсанд, сэдвийн зүүн доод хэсэгт байрлуулна. Эссэг 3-5  (A4) хуудсанд, 2000-2500 үгэнд багтаан, Times New Roman фондоор, үсгийн хэмжээ 12, мөрний хэмжээ 1,15 байхаар тохируулан, ишлэл зүүлт, хуудасны дугаарыг тавьж, цэвэр нямбай гүйцэтгэнэ.

Нийтэд танилцуулах: Шалгарсан эссэг илтгэл хэлбэрээр нийтэд танилцуулна.

Хэзээ: 2019 оны 11-р сарын 29-ний өдөр, Баасан гараг, 16:00 цаг

Хаана: ОУХНУС, 203 тоот

Шагнал Урамшуулал:

  • Өргөмжлөл, дурсгалын зүйл /1,2,3 байр/
  • Мөнгөн шагнал /1 байр – Зөвхөн 1 байранд орсон багт/

Эцсийн шалгаруулах комисс: Нийтийн Удирдлагын мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнтэй комисс онооны хуудсаар дүгнэнэ.

Нийтийн удирдлагын тэнхим