“МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам” шинэчлэгдэн батлагдлаа

Share Button

МУИС-ийн оюутан, суралцагчийн тэтгэлгийн асуудал нь “МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-аар зохицуулагдан хэрэгжиж ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/403 тоот тушаалаар батлагдсан журамд нэмэлт өөрчлөлт оруулж, МУИС-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/571 тоот тушаалаар батлуулан шинээр мөрдөж эхэллээ. Журмыг ЭНД дарж үзнэ үү.

Шинээр батлагдсан уг журам нь МУИС-д суралцаж байгаа суралцагчдад олгогдох  тэтгэлгийн төрлийг нэмэгдүүлж, шалгуур шаардлагыг тодорхой болгож, нөхцөл хангасан ахисан түвшний суралцагч болон Монгол угсаатан гадаадын элсэгчдэд тэтгэлэг олгох боломжтой болсноороо онцлог журам болсон юм.

МУИС-ийн нэрэмжит тэтгэлгээс бусад тэтгэлгийг олгохдоо тухайн тэтгэлгийг олгох байгууллага, хувь хүн, сангаас гаргасан тэтгэлэг олгоход баримтлах журам,  тэтгэлгийн зорилго, төрөл, олгох хугацаа, суралцагчдад тавигдах шаардлага, нөхцөл зэргийг харгалзан үзэхээс гадна МУИС-тай байгуулсан гэрээ, харилцан ойлголцлын санамж бичигт заасны дагуу зохион байгуулагдана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар