Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ИЙН ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛИЙН 2020.04.07-НЫ ӨДРИЙН
ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  • COVID-19 вирусийн эсрэг хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төсвийн хэмнэлтийн арга хэмжээ /Дэд захирал Н.Бурмаа/
  • Шинээр баригдах хичээлийн байрны танилцуулга /ХҮГ-ын дарга В.Алтансүх/
  • 2020 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журам /ЭБХ-ийн дарга М.Итгэл/
  • Бусад асуудал

ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭР:

– COVID-19 вирусийн эсрэг хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төсвийн хэмнэлтийн арга хэмжээний асуудлыг хэлэлцээд:

  • МУИС хэмнэлтийн горимд шилжихээр шийдвэрлэв.
  • Дэд захирал Н.Бурмаа, Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Б.Энхцэцэг нарт тодорхой үүрэг даалгавар өгөгдөв. Үүрэг даалгаврын биелэлтийг 5 дугаар сарын эхний Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Н.Бурмаа, Б.Энхцэцэг нарт үүрэг болголоо.

– “Шинээр баригдах хичээлийн байрны танилцуулга” асуудлын хүрээнд дараах шийдвэрүүд гарлаа. Үүнд:

  • Хичээлийн 4 дүгээр байрны шинэ барилгыг барих асуудлыг хэлэлцээд, гишүүд 100%-ийн саналтайгаар дэмжлээ.
  • Шинэ барилга ашиглалтад орсны дараа хуучин хичээлийн 4-р байрны ашигтай талбайг Шинжлэх ухааны сургуульд 50%-ийг, Бизнесийн сургуульд 50%-ийг нь тус тус хуваарилах асуудлаар дэд захирал Н.Бурмаагаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллахаар шийдвэрлэв.
  • Хууль зүйн сургуулийн шинэ барилгын асуудлаар санал бэлтгэн, 2020 оны 5 дугаар сарын 15-ны дотор Захиргааны зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулганд үүрэг болголоо.

-2020 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журамд оруулж буй өөрчлөлтийг хэлэлцээд, гишүүдийн гаргасан саналыг тусган засварлаж, захирлын тушаал гарган баталгаажуулахаар шийдвэрлэв.

-Бусад асуудлын хүрээнд:

  • 21 багц цагийн нормтой багш /12 жилийн багш нар/ нарын цагийн ачааллын Б цагийн хөнгөлөлтийг тооцон, сургалтын ачааллыг 18 багц цагаар тооцохоор шийдвэрлэв.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР