Ажлын байраа цэцэгжүүлэх аян үргэлжилж байна

Share Button

МУИС-ийн хичээлийн 2-р байрыг цэцэгжүүлэх санаачилгыг МУИС-ийн профессор О.Мөнхбат тэргүүтэй багш, ажилтнууд гаргасан юм. Энэхүү санаачилгыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн удирдлага дэмжин цэцэг, цэцгийн сав, хөрс, арчилгаанд шаардагдах зүйлсийг худалдан авахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд багш, ажилтнууд цэцэг хандивлан цэцгийн тоо, төрлийг нэмэгдүүлжээ. Эдгээр цэцгүүдийг ижил савтай болгож, олон улсын болон монгол нэршил, арчилгааны талаарх мэдээлэл зэргийг цэцэг тус бүрд байрлуулсан байна.

Тухайлбал, цэцгийн сав нь усалгааны хувьд хялбар буюу ус хийх хэсэгт тодорхой хэмжээний ус хийхэд хөрс рүү шургуулсан хуванцар, олсон хэсгээр ус, чийг нэвчих замаар тухайн цэцгийг усалдаг аж. Мөн хөрсөнд нь галт уулын чулуулгаас гарган авсан хөрсийг сийрэгжүүлж, чийг шингээгч хийжээ.

Өнөөдөр /2021.09.08/ эдгээр цэцэгсийг хичээлийн 2-р байранд байрлуулах ажил эхэлсэн бөгөөд МУИС-ийн Биологийн тэнхимийн дэд профессор Б.Оюунцэцэг тасалгааны цэцэгсийг арчлах арга зүйн сургалт, мэдээллийг хичээлийн 2-р байранд цэцэгсийг байрлуулан арчлах ажлыг өдөр тутам хийх тус байрны зохион байгуулагч Ж.Бурмаа болон бусад ажилтнуудад өглөө.

Цаашид багш, ажилтнууд цэцэг хандивлах нээлттэй бөгөөд, өөрийн ажлын байраа цэцэгжүүлэх аян өрнүүлэхийг уриалж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар