МУИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилд оюутны дотуур байранд оршин суух хүсэлт гаргасан суралцагчыг БШУЯ болон Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж чиглэлийн дагуу өөрийн харьяа орон нутгийн эрүүл мэндийн төвдөө эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж ирэхийг анхааруулсан болно.
Оюутны байранд оршин суух хүсэлт гаргасан зарим суралцагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чадаагүй учраас Улаанбаатар хотын эрсдэл бүхий эрүүл мэндийн төвүүдэд бөөгнөрөл үүсгэж болзошгүй байгааг харгалзан үзэж МУИС-ийн суралцагчдыг эрүүл мэндийг бичиг шаардахгүйгээр оюутны дотуур байранд хүлээн авч байрлуулна.
Байрлуулсны дараа нэгдсэн зохион байгуулалтаар МУИС-ийн эрүүл мэндийн төвд үзлэгт хамруулахаар шийдвэрлэв.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС
ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР