Багш, оюутны хамтарсан судалгааны үр дүнд бий болсон патентийг ашиглах, бүтээгдэхүүн хөгжүүлэх гэрээ байгууллаа

Share Button

МУИС-ийн нэр дээр өмчлөлтэй 10-0004623 улсын бүртгэлийн дугаартай “Чацарганатай шар буурцгийн синбиотик ундаа үйлдвэрлэх арга” нэртэй патентийг ашиглан бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт хийх, үйлдвэрлэлийн дамжлагад туршилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүний чанарын тогтвортой байдлын судалгаа хийх, эцсийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга зүй боловсруулах зорилгоор “Амброс ХХК”-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

ШУС, БУС-ын Биологийн тэнхимийн профессор Б.Батжаргал, судлаач оюутан М.Батмөнхтэй хамтарсан судалгааны үр дүнд тус патентийг 2016 онд мэдүүлж батлуулсан ба “Багш, оюутны стартап 2019” хөтөлбөрт амжилттай оролцож багаараа хоёрдугаар байр эзлэж байсан.

М.Батмөнх нь судалгааны ажлаа үргэлжүүлэн газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн “Амброс” ХХК-г үүсгэн байгуулсан ба энэхүү гэрээний хэрэгжилтийн хүрээнд тус патентийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа хөгжүүлэлтийн ажилд шаардлагатай материал ба зардлыг бүрэн хариуцаж ажиллах ба сургуулийн зүгээс технологи хөгжүүлэлтэд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө өгч дэмжиж ажиллах болно.

Инноваци, технологи дамжуулах төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар