Сургалтын төлбөр төлөлтөнд зохицуулалт хийх тухай

Share Button

Коронавируст  /COVID-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өгсөн чиглэл болон суралцагчдаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн суралцагч сонгосон багц цагийн төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлж хичээл баталгаажуулахаар зохицуулалт хийж байна.

Энэ хаврын улирлын үлдэгдэл төлбөрийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд хэрэв дурдсан хугацаанд үлдэгдэл сургалтын төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд сонгосон хичээл цуцлагдахыг анхаарна уу. Өмнөх улирлуудын сургалтын төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулсны дараа энэ улирлын сургалтын төлбөрийн 50 хувийг хойшлуулан төлөх эрх үүснэ.

2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан суралцагчид үргэлжлүүлэн зээл авах болон тэргүүлэх чиглэл, буцалтгүй тусламжаар суралцах суралцагчид Оюутан, төгсөгчийн хэлтэст хүсэлт гаргана.

 

МУИС-ийн Захиргаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар