Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбараас эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ахиулах, чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор олон улсын ISSN: 2306-3904 (eISSN: 2959-6424) дугаартай эрхлэн гаргадаг тус сэтгүүл нь гадаад хэл шинжлэл, зэрэгцүүлсэн хэл шинжлэл, гадаад хэлний боловсрол, соёл хоорондын харилцаа, гадаад орон судлалын чиглэлээр жилд нэг удаа монгол, англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч хөндлөнгийн давхар хянан магадалгаа хийн, шаардлага хангасан 20 орчим өгүүллийг хэвлэн нийтэлдэг.
Сэтгүүл нь эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны тайлан-өгүүлэл, сурталчилгааны өгүүлэл, эрдэм шинжилгээний орчуулга, шүүмж, мэдээлэл гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд өгүүллийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн, өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй байх шаардлагатай.
- Өгүүлэл хүлээн авах: 2023.12.08-2024.02.02
- Редакцын зөвлөлийн гишүүд, хөндлөнгийн шинжээчид хянах: 2024.02.05-02.19
- Өгүүлэлд засвар оруулах: 2024.02.20-03.22
- Сэтгүүлийг хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 2024.03.25-04.25
Эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад мэдээллийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авна. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлагыг www.num.edu.mn; www.sas.num.edu.mn сайтаас үзнэ үү.
Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 403 тоот тэнхим (Л.Солонго 88024477) Цахим хаяг: mjflc@num.edu.mn; Фэйсбүүк хаяг: гадаад хэл соёл судлал ЭШБ
Холбоо барих: 99016220 (Г.Бат-Учрал), 99998023 (В.Батмаа)