Хайж байна...

Польш Улсын Лодзын их сургуульд (University of Lodz, Poland) богино хугацаагаар ажиллах багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 

Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+ mobility) хөтөлбөрийн хүрээнд Польш улсын Лодзын их сургуульд (Uniwersytet Łódzki) богино хугацаагаар ажиллах солилцооны хөтөлбөрт МУИС-ийн багш, профессор (teaching staff) та бүхнийг өргөдлөө мэдүүлэхийг урьж байна. Солилцооны хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн ...

“МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал”-ыг МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн профессор Д.Түмэн хүртлээ

Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлээс хамгийн өндөр импакт фактортой сэтгүүлд хэвлүүлсэн чансаа өндөр эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулан “МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал” олгодог уламжлалтай. МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Антропологи, археологийн тэнхимийн профессор, ...

МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд Оюутны Урлагийн Их Наадам-2022 амжилттай зохион байгуулагдлаа

МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Урлагийн Их Наадам – 2022”- ийг Оюутан, төгсөгчийн хэлтсээс 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар театрын их танхимд амжилттай зохион байгууллаа. МУИС-ийн 2021-2022 оны хичээлийн ...

МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн багш нар Математикийн олимпиадыг Говь-Алтай аймагт амжилттай зохион байгууллаа

МУИС-ийн 80 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн профессор, доктор Д.Баянжаргалын санаачилгаар төгсөх ангийн сурагчдын дунд 2022 оны 4-р сарын 16-нд ГАА-ийн Дэлгэр суманд Математикийн олимпиад амжилттай болж өнгөрлөө. Олимпиадад ГАА-ийн 10 жилийн ...

“Биологич профессорын зам” цуврал лекцийн зочноор Монгол Улсын Гавьяат багш, профессор, Биологийн шинжлэх ухааны доктор Ц.Цэндээхүү оролцлоо

Биологийн тэнхимийн санаачилгаар зохион байгуулж буй “Биологич профессорын зам” цуврал лекцийн 2022 оны 4-р сарын 14-ний өдрийн зочноор Монгол Улсын гавьяат багш, профессор, Биологийн шинжлэх ухааны доктор Цагаанбандийн Цэндээхүү багш оролцож, “Монгол Улсын Их Сургуульд ...

“JOB FAIR-2022” ажлын байрны өдөрлөг амжилттай боллоо

МУИС-ийн төгсөх түвшний суралцагчдад зориулан Монголын топ 53 аж ахуй нэгж байгууллагуудын танилцуулга, цагийн болон урт хугацааны ажлын байранд зуучлах зорилготой “JOB FAIR-2022” ажлын байрны өдөрлөг арга хэмжээг зохион байгуулахаас  гадна ажлын анкет, ярилцлага өгөхөд ...

“Geant4-Geant4/DNA тооцоо-дүрслэлт туршилт” сургалтад оюутан залуус, судлаачдыг урьж байна 

Аливаа бүтээх үйлийг хиймэл оюун ухаанаар  хөтөлж, ухаалаг машинаар гүйцэтгэх эрин ирлээ. Юмс, үзэгдлийг квант болон динамик хуулиар математик хэл дээр буулгана. Тооцоо-дүрслэлт туршилт судалгаагаар шинэ зүй тогтлыг төлөглөн зурагладаг. Сүүлийн үед физик, байгалийн ухааны ...

Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутнуудад хууль, эрх зүйн яриа хийлээ

Цагдаагийн байгууллагаас иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг багасгах, тэднийг зөв үйлдэлд уриалах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөвийг зөвлөе” арга хэмжээг их дээд сургууль, төрийн болон төрийн бус ...

Монгол Улсын Их Сургууль болон “Монголын олон суваг дамжуулагчдын холбоо” хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Сургууль болон “Монголын олон суваг дамжуулагчдын холбоо” хооронд талуудын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагаа, ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар