МУИС-ийн Ректорын зөвлөлийн 2024 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- Удирдах зөвлөлийн дүрэм
- Эндаумент сангийн журам
- МУИС-ийн эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг ашиглах журам
- “Хөвсгөл Усан Зам” ХК-ний хувьцааны асуудлаар судалгаа хийж, санал боловсруулах ажлын хэсгийн дүгнэлт
- Зүүн бүсийн сургуулийн хотхоны ТЭЗҮ
- МУИС-д нэгдсэн 4 сургуулийн багш, ажилтны ажилласан жилийг тооцох тухай
- Баруун бүсийн сургуульд томилолтоор ажилласан тухай мэдээлэл
- “Future learning” платформын танилцуулга
- “Innovation Bootcamp for Nanotechnology Entrepreneurs Mongolia”
- Бусад асуудлын хүрээнд,
- 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд туслах (сургалт, судалгаа) ажиллуулах орон тоо
- Хамтарсан шалгалтын тухай мэдээллийг тус тус хэлэлцлээ.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- “МУИС-ийн Удирдах зөвлөлийн дүрэм болон Эндаумент сангийн журам”-ын төслүүдэд хэлэлцүүлгийн саналыг тусган, нэмэлт өөрчлөлт оруулж боловсруулан, дараагийн шатанд уламжлахаар шийдвэрлэв.
- “МУИС-ийн эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг ашиглах журам”-ыг батлав.
- Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Санхүүгийн зохицуулах хороонд “Хөвсгөл Усан зам” ХК-ний хувьцааны асуудлаар хандан, чиглэл авахаар үүрэг болгож, дараагийн шатанд шилжүүллээ.
- Зүүн бүсийн сургуулийн хотхоны ТЭЗҮ болон бусад холбогдох албан асуудлаар Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Ч.Энхбаярыг орон нутагт томилолтоор ажиллуулж, нөхцөл байдалтай биечлэн танилцахыг үүрэг болгов.
- МУИС-д нэгдсэн 4 сургуулийн багш, ажилтан өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд тухайн сургуульд ажиллаж байсан хугацааг МУИС-д ажилласан жилд оруулж тооцон, нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэв.
РЕКТОРЫН АЖЛЫН АЛБА