Дотоод аудитор | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Ажлын байрны нэр:  ДОТООД АУДИТОР

Орон тоо: 1 /Үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Магистр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Эдийн засаг, Санхүү, Бизнесийн менежмент, Хууль, Нягтлан бодох бүртгэл

Мэргэшил: Мэргэшсэн нягтлан бодогч

Туршлага: Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, үүнээс дотоод аудитын чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан байх

Ур чадвар:

  • Дүн шинжилгээ хийж дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах чадвартай байх:
  • Хамтран ажиллах, харилцан тохиролцож асуудлыг шийдэх чадвартай, нийтэч, асуудлыг эергээр шийдэх чадвартай байх:
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

Гүйцэтгэх үүрэг:

Ажлын байрны зорилт: Санхүүгийн болон нийцлийн үйл ажиллагааг үнэлэн шалгах ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, гарсан ахиц өөрчлөлт, дэвшил, бүрэн бус болон үр ашиггүй үйл ажиллагааг тодорхойлох, эрсдэлийн удирдлага, хяналт, засаглалын үйл явцын үр нөлөөт байдлыг системтэй, стандартад нийцсэн арга, хандлагаар үнэлэх, сайжруулах санал боловсруулах замаар гүйцэтгэх удирдлагын эрхлэх чиг үүргийн хүрээнд хяналт шалгалт хийх, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө, зээл, хандив тусламж, хөрөнгө оруулалт , худалдан авах үйл ажиллагаанд хяналт тавих; санхүүгийн аудитын үйл ажиллагааг гүйцэтгэх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.

 

Утас: 75754400-1131

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар