НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг 2021-2024 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд МУИС-ийн суралцагчдад “Жендерийн мэдрэмжтэй оюутан” сургалтыг тус төслийн баг МУИС-ийн Оюутны хөгжлийн төвтэй хамтран зохион байгууллаа.
Энэхүү санаачилгын хүрээнд МУИС-ийн суралцагчдад НҮБ-ын Хүний хөгжлийн төслийн зөвлөх Э.Гэрэлт-Од “Жендерийн эрх тэгш байдал ба хүний эрх” сургалт, “Жендерийн тэгш байдал ба хариуцлагатай сонсогч” цахим хичээлийн танилцуулга, Жендерийн шинжээч Э.Энхчимэг “Жендерийн хэвшмэл ойлголтоос татгалзъя” сургалт, “Тэгш боломжийн төлөөх залуучуудын манлайлал” цахим хичээлийн танилцуулгуудыг хийж, мөн суралцагчдын дунд хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Суралцагчид энэхүү сургалтад хамрагдсанаар нэг сарын хугацаанд анги, хамт олны хүрээнд сайн дурын үндсэн дээр “Жендерийн тэгш байдал ба хариуцлагатай сонсогч” цахим сургалтад хамрагдах ба цахим сургалт нь тус бүрдээ гурван хичээлээс бүрдсэн дээрх хоёр сургалтаар жендерийн эрх тэгш байдал, залуучуудын манлайллын талаарх мэдлэгээ дараах холбоосоор судалж, сорил бөглөж сертификат авах боломжтой юм.
Оюутны хөгжлийн төв
(Тус мэдээтэй холбоотой асуудлыг МУИС-ийн Оюутны хөгжлийн бодлогын газар хариуцна)