Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн захирал профессор, доктор Д.Заяабаатар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан сургалт, дотоодын болон олон улсын судалгаа шинжилгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, харилцан туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах юм.