МУИС Тайваний үндэсний их сургууль (National Taiwan University) болон ХБНГУ-ын Ёоханнес Гүтэнбэрг их сургууль (Johannes Gutenberg Universität)-иудтай хамтарсан “Шинжлэх ухаан ба технологийн тэргүүлэх чиглэлүүд” (Frontiers of Sciences and Technologies) сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурлыг 7 сарын 18-нд зохион байгууллаа. Тус хуралд Монгол, АНУ, Герман болон Тайваний эрдэмтэд илтгэл тавьж, физик, нанотехнологийн чиглэлд гарсан сүүлийн үеийн ололт амжилтуудыг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах судалгааны чиглэлүүдийг тодорхойллоо. Хурлын үеэр МУИС, ХБНГУ-ын Ёоханнес Гүтэнбэрг их сургуулийн удирдлагууд хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, цаашид гэрээ байгуулахаар тохиров.