Эдийн засгийн Бүсүүдийн анхдугаар зөвлөгөөн Хангайн бүсээс эхэллээ

Share Button

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан.

Өмнөх “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” буюу  2001 онд Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор батлагдаж байсан бодлогоос хойш 23 жилийн дараа шинэчлэгдэн батлагдаж, орон зайн эдийн засгийн хөгжлийн бодлогод мэдээллийн технологийн нөлөө, шинэ онолын загваруудыг тусгаж бүсчлэн хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг шинэ шатанд боловсруулсан.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Бүсүүдийн анхдугаар зөвлөгөөн 2025.04.14-ээс Хангайн бүсийн Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос эхлэн явагдаж байгаа бөгөөд Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар төлөвлөгөөнд тусгажээ. Энэхүү бүсийн анхдугаар зөвлөгөөнд Монгол Улсын Их Сургуулийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал, профессор В.Батцэнгэл “Хангай бүсийн хөгжил 2040” хэлэлцүүлэгт панелист, тус хүрээлэнгийн зөвлөх, доктор /Sc.D/, профессор Р.Ринчинбазар “Бизнесийн зөвлөл, эрх зүйн орчин” хэлэлцүүлэгт модератор, эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор /Ph.D/ Ө.Амгалан “Бүсийн онцлог, харьцуулалт” хэлэлцүүлэгт панелистаар тус тус оролцов.

.

МУИС-ИЙН ХОТ, БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар