Монгол Улсын Их Сургууль
Оюутны хөгжлийн газар
Ажлын байрны нэр: Гадаад оюутны элсэлт, оюутан солилцооны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн
Орон тоо: 1 /үндсэн/
Гүйцэтгэх чиг үүрэг
- МУИС-д гадаад иргэнийг суралцуулах журмын хэрэгжилт, оюутны хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад, дотоодын их сургуульд болон олон улсын хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцооны хөтөлбөр, зуны сургалтын хөтөлбөр, интерншип хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Хөтөлбөрт хамрагдаж буй гадаад, дотоод суралцагчдад мэдээ, мэдээлэл өгөх, зөвлөн туслах, дэмжих, өв соёлын арга хэмжээнд хамруулах;
- Хариуцсан ажлын төлөвлөлт, статистик тайлан мэдээг хариуцах;
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
Мэргэжил
- Олон улсын харилцаа /димломат/
- Гадаад хэл, орон судлал
- Гадаад хэл шинжлэл
- Гадаад хэлний орчуулга
Ур чадвар
- Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах;
- Цахим орчинд ажиллах;
- 2 болон түүнээс дээш гадаад хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй байх:
- Мэдээлэл боловсруулах:
- Үүрэгт ажлаа хариуцлагатай, үнэнч шударгаар гүйцэтгэх;
- Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх;
- Бие даан ажиллах, ажлын ачаалал даах;
- Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх;
- Харилцааны соёлтой, бусдыг ойлгох;
- Ёс зүйн хэм хэмжээг сахих;
Туршлага: Дээд боловсролын байгууллагад мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
- Ажил байдлын тодорхойлолт
Бүртгэл: 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1139
Захиргаа, хүний нөөцийн газар


