“Суурьшсан нүүдэлчид – 2025: Ногоон шилжилт” зуны сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төслийн хүрээнд МУИС, ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургууль, Байгаль орчны аудитын холбоо хамтран 2025 оны 06 сарын 16 – 29 өдрүүдэд “Суурьшсан нүүдэлчид – 2025: Ногоон шилжилт” зуны сургалтыг нийт 14 хоногийн турш Улаанбаатар болон Дархан хотод зохион байгууллаа.

Зуны сургалт нь Монголын судлаачид, мэргэжилтнүүд, оролцогч талууд, оюутнуудыг нэг дор цуглуулж, үндэсний хэмжээнд ногоон шилжилт, хотын хүрээлэн буй орчин, тэсвэртэй байдал (resilience), экосистемийн эерэг болон сөрөг үйлчилгээний  талаар мэдлэг хуваалцах, харилцан туршлага судлах зорилготой байсан.

Тус сургалтын бүртгэл 2025 оны 5-р сарын 16-ны өдрөөс эхлэн 20 хоногийн турш цахимаар явагдсан бөгөөд 37 хүн оролцохоор хүсэлт гаргаснаас шалгуурын дагуу 28 хүн сонгогдож, 26 оролцогч сургалтын туршид бүтэн хамрагдаж, 3 багц баг (6 ECTS) хичээлийг судалж, гэрчилгээгээ гардан авлаа.

Сургалтад хамрагдагсдын статистик:

  • Хүйсийн харьцаа: эрэгтэй 7 : эмэгтэй 19
  • Байршил: УБ хот 12 : Дархан хот 14
  • Түвшин: Оюутан 87% : Залуу судлаач 8% : Насан туршийн суралцагч 5%
  • Боловсролын түвшин: Бакалавр 73% : Магистр 23% : Доктор 3%
  • Насны хязгаар: 15 – 52
  • Англи хэл: Анхан 41% : Дунд 36% : Ахисан 23%

Зуны сургалтад нийт 5 улсын (Монгол, Эстони, Итали, Унгар, Энэтхэг) 15 багш, судлаачид дарах сэдвүүдийн хүрээнд онол-практик мэдлэгийг танхимд болон хээрийн нөхцөлд заалаа.

  • Тойрог эдийн засаг
  • Эко шошго – Эко хэрэглэгч
  • Байгальд суурилсан шийдэл
  • Экосистемийн эерэг – сөрөг үйлчилгээ
  • Хотын ногоон ба цэнхэр байгууламж
  • Нүүрстөрөгчийн бага ялгаруулалттай үйлдвэрлэл
  • Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл
  • Ойн тариалалт – нөхөн сэргээлт – нүүрстөрөгч шингээлт
  • Байгаль орчны мониторинг ба үнэлгээ гэх мэт

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Төслийн цахим хуудас:           https://domaniproject.eu/

Төслийн Facebook хуудас:      https://www.facebook.com/groups/domani

Төслийн YouTube суваг:         https://www.youtube.com/@DomaniProject

 

Нийтлэл бэлтгэсэн:

О.Алтансүх, МУИС

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.

DOMANI төслийг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар