Ази, номхон далайн сансрын хамтын ажиллагааны олон улсын байгууллага /APSCO/нь Монгол улсын үндэсний хиймэл дагуул төслийн хүрээнд хамтарч ажиллаж байгаабилээ. Тус байгууллага нь Сансрын технологи болон гадаргын ажиглалт, гамшгийн менежмнет, хүрээлэн буй орчны хамгаалал, хиймэл дагуулын харилцаа холбоо, байршил тогтоох систем, сансар судлалын шинжлэх ухаан, боловсрол сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын Бээжин хотод төвтэй, гишүүн 8 оронтой /Монгол, Хятад, Турк, Тайланд, Пакистан, Иран, Перу, Бангладеш/ НҮБ-д ажиглагчийн эрхтэй Олон улсын томоохон байгуулага юм. 2013 оны 11 сард албан ёсоор Education and Training sub-center буюу Салбар боловсрол сургалтын төвийг манай МУИС-д байгуулж өгсөн ба тус төслийн хүрээнд 10 сая төгрөгний үнэ бүхий онлайн сургалтын тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн болно. Түүнээс гадна манай улсын төрийн болон хувийн хэвшлийн энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг боловсон хүчин, судлаач эрдэмтэн, багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх тал дээр ихээхэн анхаарч бүхий л сургалтад хамруулан оролцуулдаг билээ.
Одоо тус төслийн эхний шатны онлайн сургалтыг 2014 оны 12 сарын 22-ны 15 цагт “Manned Space Flight and Chinese Space Station” сэдвийн хүрээнд Хятадын Сансар хиймэл дагуул, технологийн чиглэлээр тэргүүлэх Бейханг /Beihang/их сургуулийн профессор HeLinshu онлайн лекц уншина. Тус лекцэнд Зайнаас тандан судлал, Харилцаа холбоо, Техник технологийн чиглэлийн мэргэжилтнүүд хамрагдах боломжтой. Лекц унших профессорын хувийн мэдээллийн эндээс үзнэ үү.
Байршил: МУИС-ийн хичээлийн 7-р байр /Хуучнаар Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль/ 4-р давхарт 406 тоот танхим буюу Ази, номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын боловсрол сургалтын төв
Танхимын багтаамж: 20 хүртэл хүн
Хугацаа: 2014 оны 12 дугаар сарын 22-ны Даваа гарагийн 15 цагт
Холбогдох: Г.Бямбахүү, 99994813 /Асууж тодруулах зүйл байвал дараах утсаар лавлана уу/
МУИС, ШУС, БУС, Газарзүйн тэнхим
АНДСХАБ /APSCO/, Боловсрол, сургалтын салбар төв