МОНГОЛД УЛСАД ОЛОН УЛСЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ГАЗРЫГ ТОДОРХОЙЛОХОД МУИС-ИЙН СУДЛААЧИД ТЭРГҮҮЛЭН ОРОЛЦЛОО

Share Button

Ази тивийн хэмжээнд шувуу, түүний амьдрах орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг хамгийн томоохон байгууллага бол Зүүн Өмнөд Ази, Австрали-Азийн Нүүдлийн Шувуудын Сүлжээ олон улсын байгууллага юм. Энэ байгууллага болон Монголын шувуу судлалын нийгэмлэгтэй хамтран МУИС-ийн шувуу судлалын С. Гомбобаатар багшаар ахлуулсан нийт 12 шувуу судлаач, магистрант, докторант оролцсон ажлын хэсэг сүүлийн 3 жил Булган аймгийн Баяннуурын шувууны судалгааг тасралтгүй гүйцэтгэж, энэ нуурыг шувуудын хувьд Олон улсын ач холбогдолтой  нутгаар тодорхойлох үндэслэлийг боловсруулж, дээрх олон улсын байгууллагад хүлээлгэн өгснөөр Монгол улсад нүүдлийн шувуудын хувьд ач холбогдолтой газар нэгээр нэмэгдэв. Энэхүү судалгааны хүрээнд Олон улсын шувуу судлалын зуны сургалтыг 2 удаа, үндэсний хэмжээний сургалтыг 1 удаа зохион байгуулсан ба шувуу судлалын залуу халааг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа. Шинээр бүртгүүлсэн газрынхаа сертификатыг 2014 оны 1-р сард Японд хуралдах хурлын үед гардуулах юм. Зурагт үзүүлсэн бөгжтэй шувууг та бүхэн ажиглавал бидэнд (gomboo@num.edu.mn)  мэдэгдэнэ үү. 

Screenshot 2014-12-18 15.01.16
Хөх ба ногоон өнгийн хуванцар бөгжтэй шувууг харвал бидэнд мэдэгдээрэй
Screenshot 2014-12-18 15.03.27
Нүүдлийн шувуунд зориулсан эргийн шувуу барих торыг байрлуулж буй судлаачид
Screenshot 2014-12-18 15.04.55
Нутгийн иргэдэд ажлаа сурталчлах ажлын хэсэг /ажлын дараа/
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар