Байгаль-Эх лицей ахлах сургууль байгаль шинжлэлийн хичээлүүдээ лаборатори-туршилтын аргаар явуулж эхэллээ.
Орчин үеийн сургалтын лаборатори туршилтын тоног төхөөрөмж ашиглан ФИЗИКИЙН хичээлээр:
- Механикийн иж бүрэн /18 туршилт/
- Шулуун замын хөдөлгөөн
- Шингэний механикийн иж бүрэн/16 туршилт/
- Дууны долгион
- Цахилгаан /7 туршилт/
- Хоёр хэмжээст хөдөлгөөний иж бүрэн/3 туршилт/
- Хийн хуулиуд, термодинамикийн иж бүрэн /4туршилт/
- Гэрлийн үзэгдлүүд /10 туршилт/
- Чөлөөт уналт, гармоник хэлбэлзэл, Гукийн хууль /4 туршилт/
Нийт 70 гаруй туршилт лабораторийн ажил хийнэ.
Мөн түүнчлэн хими, биологийн хичээлээр суралцагчдад үзүүлэх туршилт лабораторийн ажил бүрэн хэмжээгээр хийх суурь нөхцөл тавигдаж байна.
Монгол Улсын Их Сургуулийн багш эрдэмтэд оролцсон баг Байгаль-Эхлицей ахлах сургуулийн 12 жилийн сургалттай 10-12 дугаар ангийн гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн шинэчиллээ.