МУИС-ийн ГХХАХ-ээс магистр, докторын оюутнуудад зориулан Европын орнуудад суралцах боломж, ялангуяа Эрасмус Мундус IMPAKT хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хөтөлбөрийн Монгол дахь зохион байгуулагч Ш.Мэндбаяр хүргэсэн юм. Энэ үеэр оюутнуудаас ирсэн асуултыг үндэслэж анхаарвал зохилтой дараах мэдээллийг хүргэж байна.
Докторын болон багш/ажилтан солилцооны хөтөлбөрт өргөдөл мэдүүлэхэд дараах зүйлсийг анхаарна уу.
Та бүхэн суралцах боломжтой Европын сургуулиудыг судалж 3 сургуулийг сонгон өргөдлийн материал дээр сонгосон сургуулиудыг дурдсан байх хэрэгтэй. Ингэж сонголт хийхдээ өөрсдийн судалгааны салбартай хамгийн тохирох эсвэл дөхөм салбар бүхий Европын сургуулиас сонголт хийнэ үү.
Европын сургуулиудын талаарх мэдээллийг http://www.impakt-asia.eu/institutions линкээр орж авна уу.
Суралцах, судалгаа хийх, ажиллах салбарын талаар мэдээллийг http://www.impakt-asia.eu/courses линкээр орж авна уу.
- Докторын болон багш/ажилтан солилцооны хөтөлбөрт өргөдөл мэдүүлэгчид тухайн суралцах/ажиллах Европын сургуулиас ямар нэгэн албан бичиг эсвэл урилга зэргийг авч болох бөгөөд эдгээр бичиг баримтыг заавал бүрдүүлэх шаардлагагүй гэдгийг анхаарна уу.
- Declaration of Honorгэдэг нь таныг Европын Холбооны аль нэг сургуульд сүүлийн 5 жилийн хугацаанд 12 сараас дээшгүй хугацаанд ажиллаж суралцаж байгаагүй, таны өгсөн мэдээлэл үнэн зөв гэдгийг гарын үсгээр баталгаажуулсан тангаргын бичиг юм.
- Certificate of Academic Recognition гэдэг нь тухайн магистр, докторын хөтөлбөрт өргөдөл мэдүүлэгчийн бүрдүүлэх баримт бөгөөд тухайн өргөдөл мэдүүлэгчийн судласан хичээлийн кредитийг МУИС-д хүлээн зөвшөөрөх талаар өргөдөл мэдүүлэгчийн харьяа сургуулийн сургалтын албанаас гарын үсэг, тамга дарж өгөх бичиг юм.
Өргөдөл мэдүүлэхийн өмнө http://www.impakt-asia.eu/ линкээр орж зааварчилгаатай сайтар танилцана уу.
- Өргөдөл мэдүүлэх хугацаа 2015 оны 3 дугаар сарын 22 гэдгийг анхаараарай.
ГХХАХ
ГХХАХ