“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭШ-ний хуралд илтгэл хэлэлцүүлэх эрдэмтэн судлаачдын АНХААРАЛД

Share Button

imagesӨнөөдрийн байдлаар хуралд хэлэлцүүлэх 40 гаруй илтгэлийн санал хүлээж авснаас эрдэм шинжилгээний өгүүллийн бичлэгийн шаардлагыг хангаагүй бүтээлүүд цөөнгүй байна. Бид өгүүллийн чанар, хурлын үр дүн, дэвшүүлж байгаа  асуудлын ач холбогдолд  анхаарал хандуулж байна. Иймд олон улсад мөрдөгдөж буй журмыг баримтлан өгүүллээ дараах стандартаар боловсруулан 2015 оны 3 дугаар сарын 15-ны дотор soyombo_alt2000@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

                                      ӨГҮҮЛЛИЙН НЭР  

               (16pt хэмжээтэй Bold том  үсгээр мөр голлон бичнэ. )

– Зохиогчийн овог нэр (үсгийн өндөр 14pt, italic- хэлбэрээр мөр голлуулж бичнэ.)

– Судалгааны ажлын салбар, чиглэл, байгууллага, аймаг хот, улс

                                       (12pt, мөр голлуулж бичнэ.)

– Цахим хаяг:( үсгийн өндөр 12pt, italic- хэлбэрээр мөр голлуулж,

доогуур зураасгүй бичнэ.)

 Жишээ:      

МАЛЫН ШӨРМӨСНИЙ ХИМИЙН БҮТЦИЙН СУДАЛГАА                                                

                           Л.Оюунгэрэла*, Б. Баатарсүрэнb 

                                                   a*Докторант, Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС

 b(PhD) доктор, профессор Биотехнологи салбар, ХБСургууль, ШУТИС,  Улаанбаатар хот, Монгол Улс

                                 E-mail: aouynaa.l@yahoo.com,

                                                                              bbaatarnsuren@yahoo.com

Тайлбар:

Үүнд: a  Нэгдүгээр зохиогч, * Бакалавр, магистр, докторант (суралцагч ),

           b  Удирдагч 

Өгүүллийн хураангуй

Монгол хэл дээр 300 хүртэл үгтэй, боломжтой бол англи-монгол 2 хэл дээр байж болно.(10pt хэмжээтэй,  italic- хэлбэрээр зүүн талдаа зэрэгцүүлж бичнэ.)

Хураангуйн бүтэц :

– Таны судалгааны зорилго, (дэвшүүлсэн  таамаглал) ,

– Судалгааны арга, хэрэглэгдэхүүн,

– Судалгааны гол үр дүн, хэлцэмж,

– Дүгнэлт

Түлхүүр үг 

(10 pt хэмжээтэй, Bold, өгүүллэгийн агуулгыг илэрхийлэхүйц 4-5 үгийг нэр үгийн ганц тоонд бичих)

Оршил

(10pt хэмжээтэй, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

Оршлын агуулга: (Үндсэн хэсгийн 5 % орчим байна.)

  • Судалгааны зорилго, зорилт, (дэвшүүлсэн таамаглал),
  • Тухайн асуудлын урьд өмнө судлагдсан байдал( ишлэл авах),
  • Судалгааны үндэслэл,тулгамдсан чухал асуудал болох,  
  •  Судалгааны ач холбогдол,
  •  Дэвшүүлж байгаа асуудлын шинэлэг, бүтээлч тал,

Судалгааны арга

      Энэ хэсэгт судалгаа нь мэргэжлийн түвшинд хийгдсэн эсэхэд хариулт өгөхүйц

бөгөөд үндсэн хэсгийн 10- 15%-ийг эзэлж байна.

Үүнд:

– Хэрэглэсэн судалгааны арга, судалгаа хийсэн аргазүй,

– Судалгааны хэрэглэгдэхүүн, туршилт, судалгаа явуулсан хугацаа, түүвэр,

– Үр дүнг боловсруулж, задлан шинжилсэн аргазүй,  хэрэгсэл гэх зэргээр уг аргазүйгээр судалгааг давтан үйлдэхэд ойлгомжтой  нөхцөлийг хангасан байх

Судалгааны үр дүн

Энэ хэсэгт судалгааны зорилго-зорилт, (таамаглал) хэрхэн биелж, батлагдсаныг үзүүлнэ. Үндсэн хэсгийн 50- 60%-ийг эзэлж байх.

1. Бүлгийн гарчиг

 (10pt хэмжээтэй, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх)

1.1 Дэд бүлгийн гарчиг

(10pt хэмжээтэй, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх )

2-р Бүлгийн гарчиг

(10pt хэмжээтэй, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх)

2.1  Дэд бүлгийн гарчиг

2.2  (10pt хэмжээтэй, Bold,  эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх)

Хэлэлцүүлэг 

(Үндсэн хэсгийн 20- 30% байна )

Энэ хэсэгт өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүнтэй харьцуулсан дүн шинжилгээ, гарсан үр дүн онол практикийн ямар ач холбодолтой, практикт хэрхэн хэрэглэх зэргийг үзүүлнэ. Энэ нь дүгнэлт гаргах гол үндэслэл болно.

Дүгнэлт

(10pt хэмжээтэй, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцүүлж, Regular горимд бичих)

 Ашигласан материалын жагсаалт

 (9pt хэмжээтэй, Bold,  эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх, ном, ашигласан материалын нэрийг italic- хэлбэрээр бичих)

Ашигласан материалыг ишлэл татсан дарааллаар эсвэл цагаан толгойн үсгийн дарааллыг баримтлан бичнэ. Гурваас дээш хүмүүсийн хамтын бүтээлд эхний 3 зохиогчийн нэр, овгийг бичнэ. Жишээ нь:

  1. Төмөрбаатар Н.,Балжинням Ш., Гөлгөө А ба бусад Материалын эсэргүүцэл. УБ.: 1996. 295х
  2. БурмааА., Дармаа.Б., Дашцэрэн Л ба бусад 2004 оны хүйтний улиралд Монголын хүн амын дунд эргэлтэнд байгаа томуугийн вирусийг тандан судалсан дүн. “ Халдвар судлалын Монголын сэтгүүл”2005.: №3(6): 1-15

Зохиогчийн тухай

(9pt хэмжээтэй, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх)

Төгссөн сургууль, мэргэжил, боловсролын зэрэг, эрдмийн цол, судалгааны ажлын чиглэл

Талархал

Зохиогчоор оруулах боломжгүй боловч судалгаа хийх боловсруулахад хувь нэмэр оруулсан байгууллага, хүмүүийг дурдан талархал илэрхийлж болно.

Хавсралт

Практик зөвлөмж, судлаач нарт тусламж болохуйц томъёоны гаргалгаа, судалгааны үр дүнгийн тооцоо зэргийг оруулж болно.

   Өгүүллийг А4 хэмжээний 10 хүртэл нүүр хуудсанд багтаан, Windows/2000/XP/,“Microsoft Office2007”программыг ашиглан,  Times New Roman фондын 10 pt өндрийг сонгож бичнэ. Хуудасны дээд, доод захаас 3 см, баруун, зүүн захаас 2,5 см зай үлдээнэ. Жич: header, fooder, footnote   командыг ашиглахгүй, хуудсанд дугаар тавихгүй.   Зүйлийг шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөр хооронд 1sp зайтай, мөрүүд баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдсэн байвал зохино.  Математик бичиглэлийг Equition  программаар 10 pt  өндөртэй бичих бөгөөд  томъёог дээд доод талаасаа 10pt  зайтай мөр голлуулах ба томъёоны дугаарыг мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ. Хүснэгт болон зураг-диаграмыг өгүүлэлд орсон дарааллаар нь дугаарлах бөгөөд  гарчгийг 10pt хэмжээтэй italic- хэлбэрээр мөр голлуулж бичнэ.

Жишээ нь:  3-р Хүснэгт Нүүрснээс янз бүрийн уусгагчаар битум ялгасан дүн

                                  1-р Зураг Цацраг идэвхит хар тугалганы изотопын хэмжилтийн гистограмм

График, диаграмм, зураг, хүснэгт зэргийг 3-аас илүүгүй өнгөөр эсвэл хар цагаанаар дүрсэлж, ялгасан байхын дээр Scanner ашиглаж оруулсан зургийг 300 dpi-аас багагүй нягтралтай,`TIF`,`JPEG“BMP`,`GIF`өргөтгөлтэйгээр буулгаж, зураг дээрх үсэг тооны өндөр нь өгүүллийн ерөнхий бичлэгийн үсэгний өндөртэй адил байна.

Эрдэм шинжилгээний өгүүлэл бичлэгийн дээрх шаардлага хангасан өгүүллийг зохиогчийн саналыг харгалзан доорх хэлбэрээр хүлээн авна.  

    Хуралд хэлэлцүүлээд , эмхтгэлд хэвлүүлэх (хураамж 100000₮ )

    Хуралд хэлэлцүүлэхгүйгээр эмхтгэлд хэвлүүлэх  “шаардлага хангасан бол” ( хураамж 150000₮ )

   Эмхтгэлд хэвлүүлэхгүйгээр хэлэлцүүлэгт оруулах  (хураамж 50000₮)

Хураамжийг Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгийн “Голомт” банкны ШУТИС-ийн салбар дахь 1170003461 тоот дансанд шилжүүлнэ. Шаардлагатай бол нэхэмжлэх авч болно.

Хурлын зарыг жич мэдээлнэ.

Холбоо барих утас: 96616500,

Цахим хаяг:soyombo_alt2000@yahoo.com

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар