МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд өгүүлэл бичих нийтлэг журам
Монгол Судлалын Хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг “Acta Mongolica”, “Mongolia: Area and Culture Studies“, “Mongolia and East Asian Studies” зэрэг гурван сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна. Үүнд “Mongolia: Area and Culture Studies” болон “Mongolia and East Asian Studies” сэтгүүлийн энэ оны эхний улиралын дугаарыг 2015 оны 3 сарын 20 гэхэд хэвлэн гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд “Mongolia and East Asian Studies” сэтгүүл нь анхны дугаараа хэвлэх гэж байна. Энэ сэтгүүлд Япон Улсаас ISSN дугаар авсан бөгөөд Япон дахь Монголын түүх, соёл судлалын нийгэмлэг болон Фүкёоша хэвлэлийн газартай хамтран хийж байгаа сэтгүүл учраас гадаадад хэвлэгдэх сэтгүүлд тооцож болно. Энэ сэтгүүлүүдэд Монголын судлалын чиглэл болох хэл, соёл, түүх, угсаатны зүй, сурвалж судлал, соёлын антропологи, археологи, нийгэм, улс төр, эдийн засаг, шашин судлалын чиглэлээр өгүүлэл хэвлүүлж болно. Манай бүх сэтгүүлүүд peer-reveiw хийгдэж байгаа бөгөөд сэтгүүлийн зөвлөл хэвлэх эсэхийг шийдэж зохиогчид хариу өгнө. Өгүүлэл хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 3 дугаар сарын 15.
- 1.Бичлэгийн хэлбэр, формат:
Цаасны хэмжээ B5 байна. Бичиглэл дээд талаасаа 0.845 inch (2.15см), доод талаасаа 0.845 inch (2.15см), зүүн талаасаа 0.845 inch (2.15 см), баруун талаасаа 0.845 inch (2.15 см) байна.
- 2.Хэл
Өгүүллийг англи, монгол, орос хэлээр Latex, MS Word, Word perfect программ-аар зөвхөн Times New Roman фонтоор бичсэн байна. Мон-той фонт огт хэрэглэж болохгүйг анхаарна уу.
- 3.Өгүүлэлийн бүтэц
Сэтгүүлд өгөх эрдэм шинжилгээний өгүүллийг дараах бүтцийг баримтлан бичнэ.
- Гарчиг
- Зохиогчдын нэр, байгууллага, хаяг
- Товч утга /50 үгээс хэтрэхгүй/
- Түлхүүр үг (Заавал биш)
- Удиртгал
- Үндсэн хэсэг
- Онолын үндэс
- Үр дүн, дүгнэлт
- Ишлэл буюу ном зүй
- Товчлол зөвхөн англи, монгол хоёр хэлийн аль нэгээр байна. Өгүүллийг англи хэлээр бичсэн бол товчлол монгол хэлээр, бусад хэлээр бичсэн бол зөвхөн англи хэлээр байна.
- 4.Бичлэг хийхэд баримтлах зарчмууд
- Ишлэлийн footnote, end note-ийн аль нэгээр хийж болно.
- Ишлэлийг дөрвөлжин хаалтанд [1], [7, 10-12.14] гэх мэт тэмдэглэнэ.
- Ишлэл хийхдээ зохиогчийн нэр, он, өгүүлэлийн нэр, эх сурвалж нэр, дугаар, хуудас гэсэн дарааллаар хийнэ.
5. Бичиглэл хийх үсгийн хэв маягууд
5.1 Header (хуудасны толгой)- 9 pt., Italic, тэгш талын зүүн үзүүрт нь хуудасны дугаар, 0.5 inch зай аваад зохиогчийн нэр, цэг тавиад гарчиг бичнэ. (хоёроос дээш зохиогчтой бол ..нар гэж товчилно, гарчиг нь нэг мөрөнд багтахгүй бол гол утгыг нь гарган хураангуйлж багтаана)
5.2 Гарчиг- 14 pt, Bold, Том үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ
5.3 Зохиогч- 11pt, Bold, Томоор эхэлж жижгээр бичнэ.
5.4. Хаяг- 9pt, italic.
5.5 Abstract (Товч утга)- 9 pt, Үндсэн хэсгийн баруун, зүүн талаас 1 inch (2.54 см) зайтай бичнэ.
5.6 Үндсэн хэсэг- 11 pt, Зөвхөн хоёр баганаар (хоорондын зай нь 0.25 inch=6.35mm)
5.7 Бүлгийн (section) гарчиг- 11 pt, ALL CAPITAL, Bold, дугаарлавал Ром тоо хэрэглэнэ.
5.8 Дэд бүлгийн subsection гарчиг- 11 pt, Томоор эхэлж жижгээр бичнэ, Bold, дугаарлавал A,B,C…. гэнэ.
5.9 Ишлэл буюу ном зүй- 11 pt.
6. Өгүүллийг хүлээн авах:
6.1 Өгүүллийн тод хэвлэсэн хоёр хувийг файлын хамт авна. Зургийн файлыг тусад нь авна.
6.2 Хэвлэсэн хувь дээр зохиогчид гарын үсэг зурсан байна.
6.3 Өгүүлэл хэвлүүлэхийг зөвшөөрсөн эрдэм шинжилгээний семинарын эрхлэгч болон эрдэм шинжилгээний судлаачийн гарын үсэг бүхий зөвшөөрөлтэй байна.
6.4 Өгүүлэл тус бүр хураамжтай бөгөөд нэг өгүүлэл 50-60,000 төг байна. Төлбөрийг дансаар болон бэлнээр төлж болно.
Сэтгүүлийн зөвлөл
Е-mail: infomonstudies@gmail.com
Tel: + 7730 7730 1192 or 1191
Mobile: + 976-99498957, 98111092