Тэтгэлгийн нэр: Mitsubishi UFJ Сангийн нэрэмжит тэтгэлэг
Тэтгэлгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд оюутнуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
Тэтгэлэг хүлээн авагчийн тоо: 16 суралцагч
Тэтгэлгийн хэмжээ: А групп- 500$, 6 суралцагч
• ХШУИС-сургуулийн суралцагч
• ШУС-ийн БУС-ийн суралцагч
В групп-300$, 10 суралцагч
• ОУХНУС-ийн суралцагч
• ХЗС-ийн суралцагч
• ШУС, НУС-ийн суралцагч
• ШУС, ХУС-ийн суралцагч
Тэтгэлгийн нөхцөл: Тэтгэлэг оюутанд нэг удаа олгогдоно. Гаргасан амжилт, ахиц дэвшлийг харгалзан сургуулийн захиргааны хүсэлтээр нэг удаа үргэлжлүүлэх буюу тэтгэлгийн хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.
Суралцагчид тавигдах шаардлага:
• Улиралд дунджаар 12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан 1,2,3 дугаар түвшин төгсөж буй бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх,
• Сурлагын голч онооны үзүүлэлт GPA-нь А групп бол 3.0 болон түүнээс дээш, В группэд хамаарагдах бол 3.2 буюу түүнээс дээш байна
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
• Бөглөж бэлэн болгосон Data sheet хуудас /татах/
• 2 хувь албан ёсны зураг /1 хувийг data sheet дээр наах, 1 хувийг хавсаргах /
• Сурлагын дүнгийн албан ёсны тодорхойлолт-англи хэл дээр
• Эссэ бичлэг /монгол хэлээр/. Эссэг дараах сэдвүүдээс сонгож бичих бөгөөд 300-аас доошгүй үгтэй, бодит байдалд тулгуурласан байх:
“МУИС-ийн Оюутны хөгжил, төлөвшлийг миний нүдээр”
“МУИС-ийн Оюутан-Монголын ирээдүй”
“МУИС-ийн Оюутны хөгжил дэвшилд миний оруулах хувь нэмэр”
Тэтгэлэг гардуулах хугацаа: 2015 оны аравдугаар сарын 27-ны өдөр
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дээрх бичиг баримтыг бүрдүүлэн МУИС-ийн хичээлийн I байрны 219 тоот өрөө, Б.Энхжаргал /СНА, Оюутны үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн/-д өгнө.
Тэтгэлгийн материал хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны зургадугаар сарын 8-ны 15.00 цаг
Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу.
Та бүхэнд амжилт хүсье