МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр

Share Button

МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилээс мөрдөх

сургалтын төлбөрийн өөрчлөлтийн талаар

Монгол Улсын ууган сонгодог их сургууль болохын хувьд МУИС  нь шинжлэх ухааны  суурь судалгаа болон байгаль нийгмийн ухааны суурь хөтөлбөрүүдийг уламжлан хөгжүүлэх үүргийг хариуцаж ирсэн, эрдмийн төв байгууллага билээ. Харин улс орны эдийн засаг зах зээлийн харилцаанд шилжсэн сүүлийн 20 гаруй жилийн турш тус сургуулийн санхүүжилтийн гол эх үүсвэр нь оюутны сургалтын төлбөр байсаар ирсэн. МУИС нь сүүлийн жилүүдэд орлогын бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого баримтланажиллаж байна. 2011 онд МУИС-ийн нийт орлогын 80 орчим хувийг сургалтын төлбөрийн орлого бүрдүүлж байсан бол 2016 онд энэ хувь хэмжээг 51 хувь байхаар төлөвлөсөн болно. 2015 оны төсвийн нийт зардлын дүнгээр тооцоход нэг оюутанд ногдох бодит зардал 3.2 сая төгрөгт хүрч байгаа баэнэхүү зардлын багагүй хэсгийг улсын төсвийн болон олон улсын байгууллага, дэмжигчдийн хандив тусламж, үйл ажиллагааны орлогын эх үүсвэрээр хангахаар ажиллаж байна.

Одоогоор тус сургуулийн 30 орчим бакалаврын хөтөлбөр үндэсний болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд ойрын жилүүдэд бүх хөтөлбөрөө олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэх зорилт тавьсан. Ийнхүү олон улсын нэр хүндтэй байгууллагаар албан ёсоор зөвшөөрүүлэх нь суралцагчдын эзэмших боловсролын чанарын баталгаа болно. Үүний тулд багш нарын бүрэлдэхүүнийг сайжруулж, тэдний байнга хөгжих орчин нөхцлийг хангах, суралцагчид аюулгүй, үр бүтээлтэй сурч амьдрах шаардлагыг хангасан олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ бүрдүүлэх хэрэгтэй байна. Энэ нь хөрөнгө санхүүжилтээс гадна тодорхой цаг хугацаа шаардах бөгөөд энэхүү суурь орчин нөхцлийг бүрдүүлэхгүйгээр чанарын дэвшил гарахгүй болно.

Ийнхүү сургалт, судалгааны ажлын чанарыг сайжруулахын тулд шилдэг багш судлаачдыг тасралтгүй хөгжүүлж, тогтвортой үр бүтээлтэй ажиллуулах хөдөлмөрийн үнэлэмж, шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдээлэл, багаж хэрэгсэл, хэрэглэгдэхүүнээр хангах, хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, оюутан суралцагчдад үзүүлэх үйлчилгээг иж бүрэн, хүртээмжтэй болгох ёстой. Энэ нөхцөлийг богино хугацаанд томоохон хөрөнгө оруулалт санхүүжилтээр шийдэх боломж өнөөгийн байдлаар хүрэлцээгүй байна. Үүнийг сургалтын төлбөрийн өсөлтөөр үе шаттайгаар шийдэж байгаа. Тус сургууль 2015 онд оюутанд шууд хүргэх үйлчилгээг дэмжихэд 325.6 сая төгрөг, оюутанд зориулсан сургуулийн тэтгэлэгт 259.5 сая төгрөг, багш нарын арга зүйг сайжруулахад 527.9 сая төгрөг, хөтөлбөрийн шинэчлэл, магадлан итгэмжлэлд бэлтгэхэд 420.1 сая төгрөг, цахим сургалтыг хөгжүүлэхэд 66.9 сая төгрөг, ном сурах бичгийн шинэчлэхэд 585.3 сая төгрөг, оюутны амьдрах, сурах орчинг сайжруулахад 2,386.9 сая төгрөг, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд 1,061.4 сая төгрөг зарцуулж байна. Иймд сургуулийн орлогын эх үүсвэрийг олшруулан баяжуулахын зэрэгцээ сургалтын төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмэх зайлшгүй шаардлага гарч байна.  

2015-2016 оны хичээлийн жилд МУИС-ийн Удирдах зөвлөл сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх хичээлийн жилийнхээс 12 хувиар өсгөж, шинээр элсч буй оюутнуудын хувьд төлбөрийн хэмжээг шинээр тогтоосон. Сургалтын төлбөрийн хэмжээг нийт оюутанд үзүүлдэг үйлчилгээний зардлыг илэрхийлсэн суурь төлбөр, сургууль, хөтөлбөрийн түвшнээр ялгаатай тогтоосон нэгж багц цагийн төлбөрийн хэмжээгээр илэрхийлсэн. Тус сургуулийн сургалтын төлбөрийн хэмжээг адилтгах түвшний хөтөлбөр бүхий гадаадын сургуулиудтай харьцуулахад олон дахин бага, Монгол Улсад бараа, ажил үйлчилгээний үнэ тариф тэдгээр орныхоос төдийлөн багагүй байгаа атал тэдэнтэй харьцуулах түвшний чанартай үйлчилгээ үзүүлэх шаардлагатай тулгарч байгаа билээ. Дотоодын бусад сургуультай харьцуулахад МУИС-тай ойролцоо түвшний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа зарим сургууль нэг оюутандаа дунджаар 4-6 сая төгрөг зарцуулж байгаа, энэхүү зардлыг бүхэлд нь сургалтын төлбөрийн хэмжээнд тусган мөрдөж байгаа юм.   

Screenshot 2015-08-13 12.19.28Screenshot 2015-08-13 12.17.55(2)Screenshot 2015-08-13 12.16.2511844215_459485037545900_1710106560_n

 

2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР

(Багц цагийн төлбөр төгрөгөөр)

Screenshot 2015-08-13 12.49.49Screenshot 2015-08-13 12.52.30Screenshot 2015-08-13 12.53.49

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар