Геохими-Геоморфологийн Лаборатори нь МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Газарзүйн Тэнхимд харъяалагдах СУДАЛГААНЫ лаборатори юм.
Лабораторийн үндсэн үйл ажиллагаа
- Тус лаборатори нь Олон Улсын нэршлээр Дэлхий Судлал (Earth Science) буюу Геосудлал (Geoscience)-ын ШУ-ны, Монгол нэршлээр Байгалийн Газарзүй (Physical Geography)–н ШУ-ны дэд салбарууд болох Геохими, Геоморфологи, Палеогазарзүйн чиглэлээр суурь судалгаа явуулах,
- Төв Азийн эх газрын уур амьсгалтай Монгол орны байгалийн элемент бүрийг нарийвчлан судалж, Дэлхийн байгалийн түүхийг сэргээх Дэлхий Судлалын ШУ-ны судалгааны арга, аргачлалд суралцах хүсэл сонирхолтой оюутан, залуу судлаачдыг мэргэшүүлэх,
- Дэлхий Судлалын ШУ-ны Геохими, Геоморфологи, Геохронологи, Палеогазарзүй гэх зэрэг дэд салбаруудыг Монголд хөгжүүлэх
Лабораторийн зорилго
1.1. Суурь судалгаа явуулах:
- Дэлхийн чулуун мандал, агаар мандал, усан мандал, биомандал, хөрсөн бүрхэвч болон тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэлийн дүнд явагдсан, явагддаг, явагдах үйл явцуудыг эрдэс, элемент, атом, молекул, цөм, электрон, протон, нейтроны түвшинд судлах,
- Монгол орны эртний газарзүй буюу өнгөрсөн үеийн уур амьсгал болон байгаль орчны өөрчлөлтүүдийг сэргээн судалж, тэдгээрийн өнөөгийн өөрчлөлтийн түвшинг тодорхойлж, ирээдүйд хэрхэн хувьсаж өөрчлөгдөхийг таамаглах,
- Геохими, Геоморфологи, Хөрс Судлал, Ландшафт Судлал Геохронологи, Палеогазарзүй гэх зэрэг салбар ухаануудыг өөртөө багтаасан Дэлхий Судлал (Earth Science) буюу Геосудлал (Geoscience)-ын шинжлэх ухааны салбаруудын хосолсон хэмжилт, анализ, тооцоолол, зураглалын аргуудаар судалгаа явуулах.
1.2.Судалгааны орчинг бүрдүүлэх:
- МУИС-ийн багш судлаач, эрдэмтэн профессоруудын эрдэм шинжилгээний болон суралцагч оюутнуудын судалгааны ажлыг орчинг бүрдүүлэх,
- Дэлхий Судлалын Шинжлэх Ухааны салбаруудын судалгааг өндөр нарийвчлалтай, үр дүнтэй, бүтээлчээр явуулах,
- Судалгааны түвшинг тогтмол дээшлүүлэхээс гадна Дэлхийн шилдэг судалгаануудын үр дүнгүүд болон шинэлэг арга, аргачлалуудаас байнга суралцах,
- Сүүлийн үеийн өндөр нарийвчлал бүхий тоног төхөөрөмжүүдээр судалгааны үр дүнгээ бататган дээшлүүлж, Томсон Ройтерсийн индекс бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлэх,
- Дэлхий Судлалын ШУ-ны дээрх үндсэн томоохон салбарууд Монголд цаашид хөгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлэх.
Лабораторийн багаж, тоног төхөөрөмж
- Аналитик жин FA-I1104 (180 гр, 0.0001 нарийвчлалтай)
- Хатаах шүүгээ (220-ОА)
- Спектрофотометр UV-1600 (1100 nm)
- Центрифуг 800B (4000 rpm)
- Автомат пипетка (0.1-5000 µl)
- Шаазан аяга (100-250 ml)
- Зөөврийн рН метр (SX711)
- Ус нэрэгч (HS.Z11.5)
- Мэргэжлийн ном, сэтгүүлүүд
- Хөрсний өнгө тодорхойлогч гарын авлага (Munsell)
Лабораторийн бүрэлдэхүүн
Эрдмийн зэрэг | Овог нэр | Мэргэжлийн чиглэл | |
1 | Доктор | А.Орхонсэлэнгэ | Геохими, Геоморфологи, Хурдас Судлал, Эртний Газарзүй |
2 | Магистр | Т.Даваагатан | Нуурын Геоморфологи |
3 | Магистр | М.Ууганзаяа | Мөстлөгийн Геоморфологи |
4 | Магистр | Н.Амгалан-Эрдэнэ | Хөрс, Усны Бохирдол |
5 | Магистр | Ц.Даваахүү | Хөрсний физик шинж чанар |
6 | Магистрант | Н.Алтансүх | Эолийн Геоморфологи |
7 | Магистрант | Д.Батзориг | Гол мөрний Геоморфологи |
8 | Бакалавр | Н.Хишигсүрэн | Хөрсний эвдрэл |
9 | Бакалавр | Н.Бат-Эрдэнэ | Агуйн Геоморфологи |
10 | Бакалавр | Б.Мядагбадам | Хөрсний хими шинж чанар |
Лабораторийн гадаад харилцаа
Тус лаборатори нь гадаадын хэд хэдэн орны Их Сургууль, Хүрээлэнгүүдийн судлаач эрдэмтэдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Одоогоор АНУ-ын Пүрдү Их Сургууль, Шведийн Стоккольм Их Сургууль, ОХУ-ын Новосибирскийн Их Сургууль зэрэгтэй судалгааны төсөл хэрэгжүүлж, Geomorphology, Journal of Maps, Quaternary International гэх зэрэг Томсон Ройтерсийн индекс бүхий ОУ-ын мэргэжлийн сэтгүүлүүдэд судалгааны үр дүнгээ хэвлүүлээд байна.
Цаашид ОХУ-ын Москвагийн Их Сургууль, ОХУ-ын Иркутскийн Геохимийн Хүрээлэн, Японы Чибагийн ШУ-ны Хүрээлэн, Японы “Asia Air” Зурагзүйн Хүрээлэн, ХБНГУ-ын Аахен Их Сургууль, Италийн Чиети Их Сургууль зэрэг байгууллагын судлаачидтай хамтарсан судалгааны ажил явуулахаар хэлэлцээд байна.
Лабораторийн хэтийн төлөв
- Дэлхий Судлалын томоохон салбаруудын нэг болох “Геморфологи”-ийн Шинжлэх Ухааны дэд салбарууд болох Нуурын Геоморфологи, Гол мөрний Геоморфологи, Мөстлөгийн Геоморфологи, Эолийн Геоморфологи гэх мэт судалгааны чиглэлүүд болон “Геохими”-ийн Шинжлэх Ухааны дэд салбарууд болох Хурдсын Геохими, Эрдсийн Геохими, Цацраг Идэвхит Изотопын Геохими, Сансрын Гаралт Нуклидын Геохими гэх зэрэг судалгааны чиглэлүүдийг Монголд хөгжүүлэх,
- Монголд “Дэлхий Судлал”-ын Шинжлэх Ухааны судалгааны цар хүрээг улам тэлж, Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц Геохими-Геоморфологийн чиглэлийн судлаач эрдэмтдийг төрүүлэх.
Лабораторийн хаяг
Геохими-Геоморфологийн Лаборатори
МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Газарзүйн Тэнхим
Хичээлийн 7-р байр 2 давхар
Email: geomorph.paleogeo@gmail.com