Газарзүйн салбарын мэргэжил сурталчлах өдөрлөг амжилттай боллоо

Share Button

Өдөрлөгийг МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Газарзүйн тэнхмийн Газарзүй-Байгаль шинжлэлийн багшийн 4-р ангийн дадлага хийж буй оюутнууд болон тус мэргэжлийн багш нар удирдан зохион байгуулсан байна.

Untitled-1

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг газарзүйн шинжлэх ухааныг сонирхон судлах хүсэл эрмэлзлэлийг дээшлүүлэх, Газарзүйн мэргэжлийн онцлог, давуу талыг таниулах, мэргэжлийн чиглэлийг таниулах, суртачлах  зорилгоор 2015 оны  10-р сарын 8-ны өдөр Газарзүйн мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулагдаж өнгөрлөлөө. Энэхүү өдөрлөгийн МУИС-ийн байгаль-эх ахлах сургууль дээр зохиогдсон бөгөөд зохион байгуулах үйл ажиллагааг дэмжин оролцсон тус сургуулийн хамт олонд талархаж байна.

Өдөрлөгийн үеэр:

  • Би газарзүйч хүн мөн үү? сорилыг бөглөж өөрсдийн газарзүйн ШУ-нд сонирхолтой эсэхээ мэдэх
  • Газарзүйн сонирхолтой туршилтуудыг хийж хичээл дээр үзсэн онолын мэдлэгийг баталгаажуулах
  • Газар мэргэжлийн олон улсын болон Монгол улсын чиг хандлага лекцэнд хамрагдаж газарзүйн шинжлэх ухааны давуу талыг ойлгуулах
  • Газарзүй хичээлээр ЭЕШ өгснөөр ямар сургууль орох боломжтой вэ?  мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтууд явагдлаа.

Өдөрлөгийн үйл явц:

Untitled-2

Untitled-3

Untitled-4

Untitled-5

Өдөрлөгийн үеэр хийгдсэн газарзүйн сорил туршилтуудыг сурагчид маш ихээр сонирхож байв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар