МУИС-д АНТРОПОЛОГИ-АРХЕОЛОГИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛДЭЖ ЭХЭЛСНИЙ 20 ЖИЛ, ДОКТОР, ПРОФЕССОР Д.НАВААН АГСНЫ 90 НАСНЫ ОЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
Зохион байгуулагч: Монгол улсын их сургуулийн Антропологи-Археологийн тэнхим, Антропос Клуб, Археологич, доктор, профессор Д.Наваан агсны гэр бүл
Дэмжигч байгууллагууд: Монгол Улсын Их сургууль ШУА-н Түүх, Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Тод номын гэрэл төв.
Зорилго: МУИС-д Антропологи-Археологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ой, тус тэнхмийг үндэслэгчдийн нэг нэрт археологич доктор профессор Д.Наваан агсны 90 насны ойг угтан, Антропологи-Археологийн сургалт судалгааны байдлыг хэлэлцэх; Монголын археологийн шинжлэх ухаанд доктор профессор Д.Наваааны оруулсан хувь нэмрийг олон нийтэд таниулах; Их дээд сургуулийн оюутнуудыг эрдэм шинжилгээний ажилд оролцуулах, залуу судлаачдын судалгааг дэмжих зорилготой болно.
Хамрах хүрээ: Их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагдах бөгөөд, Монголын Археологи, Угсаатан судлал, Антропологи, Соёлын өв, Түүхийн чиглэлээр илтгэл хүлээн авна.
Хугацаа:
- 1-р шат: Илтгэлийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 18.00 цаг хүртэл МУИС-н 2-р байр 220 тоот өрөөнд Антропологи-Археологийн тэнхмийн туслах ажилтан хүлээн авна.
- 2-р шат: 10 илтгэл шалгаруулана хэвлүүлэх эрх олгож хуралд хэлэлцүүлнэ. ЭШХурал 2015 оны 11-р сарын 27 өдөр 8:00 цагт МУИС-н дугуй танхимд зохион байгуулагдана.
Шагнал:
- 1-р байр- Өргөмжлөл, ном бүтээл, “Нүүдэлчийн өв сэтгүүл”-д хэвлүүлэх эрх
- 2-р байр – Өргөмжлөл, ном бүтээл
- 3-р байр – Өргөмжлөл, ном бүтээл
ЭШХ-ын илтгэлд тавигдах шаардлага
Эрдэм шинжилгээний илтгэл нь өгөгдсөн чиглэлийн хүрээнд шинжлэх ухааны ач холбогдолтой асуудал дэвшүүлсэн судалгааны ажил байна. Илтгэлээ 10 нүүрэнд багтааж word хэлбэрээр, форматын дагуу /Times New Roman, 12 pt фонтоор, мөр хоорондын зай 1,5, хүснэгтийн үсгийн хэмжээ 10 pt байна/ бэлдэнэ.
Илтгэлийн агуулга дараах хэлбэрээр бичигдэнэ. Үүнд:
- Нүүр хэсэгт / Сэдэв; Илтгэгчийн овог, нэр; Удирдагчийн нэр, эрдмийн зэрэг; Илтгэгчийн цахим хаяг, утасны дугаар/
- Судалгааны үндэслэл, зорилго, зорилт
- Сэдвийн судлагдсан байдал, онолын хэсэг
- Судалгааны арга, аргазүй
- Судалгааны үр дүн: Зураг, график, хүснэгт болон бусад хэлбэрээр тодорхой гаргах
- Судалгааны ач холбогдол: Онолын болон практик
- Дүгнэлт: Тодорхой дэс дарааллаар өөрийн хийсэн судалгааны ажлаа дүгнэх
- Ашигласан материалын жагсаалт: Цагаан толгойн үсгийн дарааллаар бичих
Холбоо барих утас: 95210011, 99259014, 88659900