Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуралдсан ээлжит хурлын товч мэдээлэл

Хуралд Захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Г.Баярмагнай, Б.Болдгив, Ч.Нарантуяа, О.Мөнхбат, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, СНА-ны дарга Ч.Ундрам, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Н.Батнасан, С.Баттулга, Ж.Эрдэнэбулган, Д.Сайнбилэгт, Ц.Ганболд, А.Амарзаяа, Завхан сургуулийн захирал Т.Эрдэнэчимэг, ХШУИС-ийн профессор П.Энхбаяр, ХҮХ-ийн дарга Ш.Гончигсүрэн  нар оролцлоо.

ХЭЛЭЛЦСЭН   АСУУДАЛ

  1. Оюутны хөгжлийн жилийн хүрээнд хийх ажлын төсөл /Оюутны асуудал, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат/
  2. Мэргэжлийн дидактик, сургалт, судалгааны төвийн бүтцийн өөрчлөлт /ТДС-ийн захирал Б.Отгонтөгс/
  3. МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам /СНА-ны дарга Ч.Ундрам/
  4. МУИС-ийн захиргааны зөвлөлийн ажиллах журам /ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл/
  5. Явцын шалгалтын тоо мэдээ, үүссэн хүндрэл /тестийн машины ажиллаганы тухай/ /СНА-ны мэргэжилтэн Д.Наранцогт/
  6. Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийн бүх нийтийн амралтын өдрийн хичээлийг нөхөн орох тухай /СНА-ны дарга Ч.Ундрам/
  7. Хичээлийн анги танхимын агааржуулалтын асуудлаар /ХҮХ-ийн дарга Ш.Гончигсүрэн/
  8. Цаг үеийн мэдээлэл

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. Энэ хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн жил” болгон зарлаж, нээлтийн үйл ажиллагааг Олон улсын оюутны /2015.11.17/ өдрөөр зохион байгуулахаар  боллоо. Оюутны жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гарган, зардлыг 2016 оны төсөвт суулган, төлөвлөгөө гаргаж ажиллахаар болов
  2. МДССТ-ийг өөрчилж, өргөжүүлэн “Багшийн хөгжлийн төв” нэртэйгээр байгуулахаар шийдвэрлэв.
  3. МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журмын хувьд гаргасан саналыг тусган журмыг батлахаар болов.
  4. МУИС-ийн Захиргааны зөвлөлийн ажиллах журмыг саналыг тусган шинэчлэн батлахаар боллоо.
  5. Тестийн машины тухайд: Тестийн машин худалдан авах үйл ажиллагаа бүрэн хийгдсэн эсэхийг шалгаж тогтоох үүргийг Ч.Ундрам захиралд, Тендерийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлангаа гаргаж өгөх үүргийг Ш.Гончигсүрэнд өгөв.
  6. Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хуулийн дагуу бүх нийтээр амрахаар тогтов.
  7. Хичээлийн анги танхимын агааржуулалтын талаар: 29 анги танхимын агааржуулалтыг шийдвэрлэхээр тендер зарлахаар боллоо. Нийлүүлэгчээ маш сайн сонгохыг хатуу анхааруулав.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар