Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан ээлжит хуралдааны шийдвэр

Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Г.Баярмагнай, Б.Болдгив, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Н.Батнасан, С.Баттулга, Н.Баатарбилэг, МТА-ны дарга А.Баатарбилэг,  ЗХШҮА-ны албаны дарга В.Батцэнгэл, СНА-ны дарга Ч.Ундрам, бүрэлдэхүүн сургуулийн салбар хариуцсан дэд захирал Ц.Амартайван, Б.Энх-Амгалан ЗХШҮА-ны ахлах мэргэжилтэн Т.Амартунгалаг, Хуулийн зөвлөх Б.Энхтайван нар оролцлоо. ТДС-ийн захирал Б.Отгонтөгс өвчтэй, ШУС-ийн захирал Б.Баяртогтох чөлөөтэй байв.

Хурал Хичээлийн 1 дүгээр байрны 208 тоотод өглөө 9:30 минутанд эхлэж 11:00 минутанд дуусав.

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын төсөл /ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл/

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. “МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын төсөл боловсруулах ажлын хэсгийг өргөтгөн байгуулах,
  2. Гаргасан саналыг тусган журмыг дахин боловсруулж, 2016 оны 01 дүгээр сарын эхний хагаст багтаан шаардлагатай бүлэг бүрээр өргөтгөсөн хэлэлцүүлэг явуулах,
  3. 02-р сарын эхээр Эрдмийн зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт үүрэг болгов.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар