МУИС-ийн оюутны “Электроникийн IV олимпиад”-д урьж байна

Share Button
Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн Электроник хөтөлбөрийн багш, ажилчдын санаачилгаар анх зохион байгуулагдсан Монгол Улсын Гавьяат багш, профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит МУИС-ийн оюутны “Электроникийн IV олимпиад” 2025 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр МУИС-ийн хичээлийн VII байранд зохион байгуулагдах гэж байна.
Мэдээллийн технологийн салбарын мэргэжлүүд үнэ цэнтэй болж буй өнөө үед Электроникт дур, сонирхолтой оюутан залуусын идэвхийг сэргээж, мэдлэгийг батжуулдгаараа онцлогтой энэхүү олимпиадад МУИС-ийн аль ч мэргэжлийн оюутан оролцох боломжтой юм.
Оюутнууддаа олимпиаддаа амжилттай оролцохыг хүсье.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар