Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? VII тэмцээн зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхим, Газарзүйн Шинжлэх Ухааны Хөгжлийн Төв, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролы ахлах аургуультай хамтран зохион байгуулж буй Газарзүйн салбарын 70 жилийг ойг угтсан Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? VII тэмцээн, газарзүйн салбарын мэргэжил суртачлах өдөрлөгийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдав.

Энэ тэмцээнд Улаанбаатар хотоос гадна Монгол орны өнцөг булан бүрээс цугласан 150 гаруй сурагчид эрдэм мэдлэгээ сорин өрсөлдлөө. ЕБС-ийн сурагчдын дунд газарзүйн зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, улсын төрөлжсөн  газарзүйн олимпиадын бэлтгэлийг хангах, элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг эрчимжүүлэх, Газарзүйн чиглэлийн мэргэжлийн онцлог, давуу талын суртачлах зорилготой юм.

Тэмцээний дүнг гаргахад X-XII ангийн төрөлд 90 орчим сурагчид оролцож тэргүүн байранд Шинэ Монгол сургуулийн Б.Батдорж багшийн бэлтгэсэн 11-р ангийн сурагч Ж.Ананд, Дэд байранд Оюунлаг сургуулийн 10-р ангийн сурагч Г.Дагима, Гутгаар байранд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Жаргалмаа, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р сургуулийн сурагч Т.Сарангэрэл нар шалгарчээ. Харин тусгай байранд Хөвсгөл аймгийн Түнэл сумын ЕБС-ийн 10-р ангийн сурагч О.Оюундарь, Увс аймгийн Улаангом сумын 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Д.Төгсболд нар шалгарлаа.

VII-X ангийн төрөлд 60 орчим сурагчид оролцож тэргүүн байранд Орхон-Хасү сургуулийн Б.Лхагвасүрэн багшийн бэлтгэсэн 9-р ангийн сурагч Г.Билгүүн, дэд байранд мөн Орхон-Хасү сургуулийн 9-р ангийн сурагч А.Халиун, гутгаар байранд Оюунлаг сургуулийн 9-р ангийн сурагч Н.Эрхэмболд, Орхон-Хасү сургуулийн 9-р ангийн сурагч С.Буманханд нар шалгарав. Тусгай байранд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн 9-р ангийн сурагч Б.Эгшиглэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р сургуулийн 9-р ангийн сурагч Н.Энэрэл нар бусдыгаа манлайлан оролцлоо.

Тэмцээний үеэр газарзүйн салбарын мэргэжлийн чиглэлүүдийн танилцуулга, ажлын байрны хүрэлцээ хангамж, салбарын онцлог, давуу талуудыг ирээдүйн газарзүйчидэд таниулан сурталчиллаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар